Т.Бадамжунай “69”-д суугаад хил давж зугтсан уу
2018-12-17

“…Жунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу ч явахаа больсон”, “…МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч бол Т.Бадамжунай” гэхийг сонсоогүй хүн Монголд цөөхөн биз ээ. Т.Бадамжунай гэдэг хүн Монголын улс төрд их нөлөөтэй болсон гэдгийг олон хүн нотолдог, цөөнгүй явдал баталсан. УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер гээд гүйцэтгэгч маягийн, “хоёрдугаар эгнээний” голдуу ажил эрхэлж ирсэн Т.Бадамжунай яаж яваад бараг л Төрийн гурван өндөрлөгийг захирч, зохион байгуулдаг болчихов гэдэг бас л сонин юм. Ер нь бол юм болгоны ард л Т.Бадамжунай гэдэг нэр явдаг болсон.

 

 

Тэгвэл мань эр арваад хоногийн өмнө Замын-Үүдийн боомтоор гарсан байна. Тэрээр ингэхдээ “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад хил давжээ. Энэ талаарх мэдээлэл хуулийн байгууллагуудад ирсэн байна. Уг нь бол Т.Бадам­жунай шиг “том гар”хилийн дээс алхаж, гадаад руу явахаар бол  хулдийн онгоцоороо нисэхээс наагуур л юм болох учиртай. Ингэж Замын-Үүдээр, тэгээд бас “69”-д сууж явна гэдэг бол хил даваад зугтсан л гэсэн үг. Тиймээс хуулийн байгууллагад түүнийг хил давсан талаарх мэдээ баримт ирсэн байж таарна. Хэрэв Т.Бадамжунай гадаад руу ниснэ гээд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр очсон бол гартаа гав зүүлгээд, хар машины ард ачигдаад гэртээ биш 461 дүгээр анги руу очих байжээ. Тиймээс Замын-Үүдээр нууцаар гарч явсан байгаа юм. Ингэх хоёр ч шалтгаан бий болж, хуулийнхан түүнийг “анхаараад” эхэлчихсэн байжээ.

 

Хууль хяналтын байгууллагынхан ЖДҮ-ийн хэргийг шалгах үеэр Т.Бадамжунайтай хол­бооотой нэгэн том асуу­дал гараад ирсэн байна. 2016 онд МАН-ын Засгийн газар бүрдсэний дараахан маш яаралтай эхлүүлсэн “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн  байгаа юм. Тэр нь Т.Бадамжунай нараас огт салдаггүй нэгэн компанийн захирал бөгөөд Т.Бадамжунайгийн нөлөө байгаа нь шалгалтын явцад тогтоогдож эхэлсэн байна. ЖДҮ гэснээс, энэ сангийн хөрөнгөөс улстөрчид авч мэддэггүй байхад Т.Бадамжунай авахаар барах уу, эрүүгийн хэрэг үүсгүүлээд хүртэл тууж явсан байдаг.

 

Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард Т.Бадамжунай Хөдөө, аж ахуйн сайд байхдаа ЖДҮХС-гийн хүрээнд 2012 оны төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн асуудлаар хэрэг үүсгэн АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм. Тэр асуудалд нь Хөдөө, аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай гэдэг хүн холбогдон шалгуулж байв.

 

Үүнээс гадна Т.Бадам­жунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “TWEEN TOWER”-ийн 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна.

 

Ийм хоёр том шалтгааны улмаас МАНАН-гийн гол хүн гэгдэж өнөөдрийг хүртэл хаан мэт амьдарсан Т.Бадамжунай хуулиас зугтаж эхэллээ.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ZOGZEZEG JUNAI AXTAI UULZAJ BGAAD SAID BOLSOON GEED XYN XYND YRIAD YBAAD BDAG BSAN
2018-12-18
Zochin.:
Luivarchid ehneesee zugataad ehelj bainadaa.triig ni huuliinhan medeegui baij baigaad hil davuulchij gne.bitgii shou hiigeed bai.teneg hun huurch baigaa bish.
2018-12-17
Иргэн:
МЭДЭЭЛЭЛЭЭ ЦАГДААГИИН ХАН АТГ-Н АЛДЖЭЭ ХӨӨРХИИ. БАРИГДАНА ДАА БАРИГДАНА ЕР НЬ УРД ХИЛ ЦАЛГАР НАЗГАЙ НЬ ҮНЭН ГЭДГИИГ БАТАЛЛАА ЗАМЫН ҮҮДИИН ХИЛИИГ ТӨР АНХААРАХ ЦАГ БОЛСОН ХҮМҮҮСИИГ НЬ СЭЛГЭЖ БАЙХ ЁСТОЙ УРД ХИЛИИГ БӨХЛӨХ НЬ ЗӨВ ШҮҮ
2018-12-17
Амаржин:
Бууд муу гөлөгийг
2018-12-17
irgen:
odoo gemt heregtengyyd medeej ongozoor garahgui shdee, hil davsan hoinoo zaashaa tansaglah ni oilgomjtoi bizdee ,,,,teneg luivarchin hymyys l medehgui baigaa biz
2018-12-17
irgen:
mongoliin archaagui hiliinhen,,,er ni ali ch hileer garsan ene metiin hymyysiig gargahgui baihaa medehgui malnuud
2018-12-17
Авлига гэмт хэрэг:
Гэмтэлийн эмнэлэгийн эмч Т. Мөнхсайхан Бадамжунайд хачиг мэт наалдаж авлига өгч захирал болсонг олон хүмүүс мэднэ дээ ичих нүүргүй амьтад даа
2018-12-17
Зочин:
Ер нь Миеэтэй холбогдсон хүмүүс эртхэн хил давж зугтсан дээр. Эргэж харах байхгүй л болов уу?
2018-12-17
Nam bus irgen:
Jinhene horchin shijgiin tsaraitai hulgaich daa.
2018-12-17
ard:
shalgah geheer zugtaaj baiga umbn tei tegeed ene hiliihan yamar dotroo suljeegui um bee kk ongotsoor bol bolohgui mashin 69 r bol boldog unen alai shaasan
2018-12-17
zochin:
Ochigdor Makaogiin kazinod toglood l yavj bhchulei
2018-12-17
Зочин:
Нэг сар орчим саатуулаад авилгал аваад гаргана
2018-12-17
Иргэн:
Жунайг баривчилах нь дээ
2018-12-17
avliga:
genteliin emnelegiin zahiral geh etgeed badamjunaid avliga ugch bolson nji unen gene dee
2018-12-17
Naad junai chini jenkogiin sain naiz shdee. Ta nar yaj ch chadahgui
2018-12-17
Zochin:
Za khuuliinkhan olno doo arai zugtaisan bish baikhaa
2018-12-17
zochin:
khergiin ezen khengergiin dokhiuriig barikh l kheregtei dee
2018-12-17
DUNJINGARAVIIN ZUUN TALAAR B.NARANHUUD MIYEGIIN UGSUN 90 GAZRIIG HURAAGAACHEE
2018-12-17
SAID BAIHDAA SANGUUDIIG ZAMRUULAH BURUU ZAM RUU ORUULAHGUI BUH GARTSIIG NEESEN HULGAICH. ODOO MIYEG SHUUD BUUD
2018-12-17
Munkh:
Unegnii an tsagdaagiin tusgai ajillagaa yavuulaad bariad avna aa
2018-12-17
Ji:
Nugel shunal n nudeeree goojigdee
2018-12-17
хэн ч үнэмшхээргүй тэнэг юм
2018-12-17
Бузар новш хотын газарыг энхболдтой нийлж зарсан жинхэнэ Новш бохир завааны үүр уурхай тэр чигтээ тонил
2018-12-17
Шудрага бай:
Шударга УИХ ын гишүүд: бизнестэй хүнээс 4 сая долларыг шоронгоор айлгаж, дарамталж авдаг ерөнхий прокурортой системээс салая гэж байна. ШУДАРГА иргэдийг хуулийн байгууллагуудааар дарамталдаг бүлэглэлээс салая гэж байна. ТӨР бараадаж тэрбумтан болдог системээс салая гэж байна. МАН+АН ын мафижсан луйварчдын бүлэглэлээс төрөө цэвэрлэе гэж байна. М. ЭНХБОЛД суудлаасаа салвал шоронд явах сонголтын өмнө байгаа учраас үхэн хатан эсэргүүцэж байгаа юм
2018-12-17
Миеэгийн Нохой:
Миеэгийн бүх муу муухай бузар булайг хэрэгжүүлэгч, хичнээн хүний амьдралаар тоглож, нус нилмсыг барсан новш
2018-12-17
Badam bnaa:
Tohiroogoo hiicheed butsaad orood irne deee
2018-12-17
ene hed ingeed yalagdna gej baihgui ard tumen jagsaal tsuglaan hj bj l buulgaj avah heregtei.
2018-12-17