Трамп эрх мэдлээ урвуулан ашигласан гэх сайдаа огцруулжээ
2018-12-17

 

АНУ-ын Дотоод хэргийн сайд Райан Зинке албан тушаалаасаа огцрохоор болсон талаар “www.theglobeandmail.com” сайт мэдээллээ. 


Сайд энэ оны эцэс хүртэл албаа хаших гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 


Шинэ сайдыг ирэх долоо хоногт томилохоор төлөвлөж буйгаа Ерөнхийлөгч Трамп илэрхийлээд “Райан Зинке өнгөрсөн хугацаанд үүрэгт ажлаа маш амжилттай гүйцэтгэсэн. Хамтран ажиллах таатай байлаа. Таны ирээдүйн замналд амжилт хүсье” гэж жиргэв. 


Цагаан ордны хэвлэлийн алба сайдыг ямар шалтгаанаар огцорч буйг нийтэд мэдэгдэхээс эрс татгалзсан байна.


Ойрын эх сурвалжууд “Сайдыг эрх мэдлээ урвуулан ашигласан” гэж мэдэгджээ. 


Ийнхүү Трампын бий болгосон “мөрөөдлийн баг”-ийг хэдхэн хоногийн дотор хоёр эрхэм орхилоо.  Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли өнгөрөгч долоо хоногт албан тушаалаасаа огцрохоо нийтэд мэдэгдсэн юм. 


Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин