Улсынх нь дотоод асуудалд оролцохгүй байхыг АНУ-д сануулжээ
2018-12-17

АНУ-ын сенат Йемений дотоод зөрчил мөргөлдөөнийг алсаас санхүүжүүлж, зөрчилдөөнийг улам дэврээхээс гадна Туркийн Инстанбулын Саудын Арабын консулын газарт амиа алдсан “Вашингтон Пост” сонины сэтгүүлч Жамал Хашоггиийн асуудалтай холбогдуулан Саудын Арабт хатуу хориг арга хэмжээ авахыг уриаллаа.

 

 

Уг мэдэгдлийн дараа Саудын Арабын Гадаад хэргийн яам “Энэ бол зохион байгуулалттай худал мэдүүлэг. Манай улсын дотоод асуудалд АНУ хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалж байна” гэж мэдэгджээ.

 

Сенатын шийдвэр ажил хэрэг болох магадлал бага гэнэ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээрх шийдвэрийн эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлэн, “Саудын Арабын эсрэг хориг хэмжээ авах нь зөв шийдвэр биш” гэж мэдэгджээ.

 

Йемен улсад 2014 онд дэгдсэн иргэний дайн олон мянган хүний аминд хүрч, 4 сая иргэн өлсөж үхэх эрсдэлтэй байгааг НҮБ, сануулаад буй юм.

 

Тус улсад алан хядах Хоути бүлэглэл эрхээ тогтоохыг санаархаж, томоохон хотуудад хяналтаа тогтоосон юм. Уг үйл явдлын дараахан Саудын Араб тэргүүтэй Ойрхи Дорнодын орнууд нэгдэж, Арабын эвсэл байгуулсан билээ.

 

Уг эвсэл өнөөг хүртэл Йеменд зөвхөн агаараас цохилт өгч, террористуудтай тэмцсээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АНУ Монголын дотоод хэрэгт Бүгд найрамдахчуудын нийгэмлэг, Мянганы сорилын сан зэргээрээ дамжуулан орлдогоо блоь
2018-12-17