ГССҮТ-ийг Канад улстай холбосон ОЮУТАН
2018-12-17

Канадын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг McGill-н Их Сургуулийн анагаахын факультетийн гуравдугаар дамжааны оюутан Зоригтбаатарын Анударь гэх охин Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийг өөрийн сургуультайгаа холбон Канад, Монгол хоёр орны эмнэл зүйн харилцааны гүүрийг бэхжүүлж явна.

 

 

Зургаан настайдаа эцэг, эхийн хамт эх орноосоо явж, Канадад суурьшсан ч Монгол хэл соёл, эх орноо гэсэн хүсэл тэмүүллээс хэзээ ч хөндийрөөгүй З.Анударь 12 настайгаасаа сайн дурын ажил хийж эхлэн, 14 настайдаа өөрийн гэсэн ТББ-ыг байгуулан, Дархан хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн тоглоомын өрөөг тохижуулсанаар, түүний Монголын эмчилгээ үйлчилгээ рүү хандсан үйл ажиллагаа нь эхэлжээ.

 

Тэрбээр 14 настайдаа Дархан аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн өрөө байгуулан, тохижуулсан байна. Энэ талаар З.Анударь “Канадад ирээд манай ах гараа хугалаад эмнэлэгт хэвтсэн. Ахын хэвтсэн эмнэлгийн өрөө нь бараг гэртээ харимааргүй маш гоё байсан. Хүссэн үед нь мөхөөдлөг өгдөг, маш гоё олон сонирхолтой тоглоомуудтай өрөө байсан. Канадад хүүхдийн сэтгэл санаа тайван байвал эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлөх төдийгүй эцэг, эхчүүдийн сэтгэл санааны байдал ч тустай гэж үздэг. Манай Монголын эмнэлэгт ийм гоё хүүхдийн өрөө байдгыг би анзаарч байгаагүй. Тэгээд аравдугаар ангиа төгсөх жилээ Монголынхоо эмнэлэгт тоглоомын өрөө нээх төслөө эхлүүлж, хандив цуглуулж эхэлсэн. БНХАУ-аас өрөөг тохижуулах тоглоом хэрэгсүүлдээ аваад Монгол руу зөөлгөөд өрөөгөө нээсэн” хэмээв.

 

Мөн тэрбээр хоёр жилийн өмнөөс өөрийн сургуультай, манай улсын ГССҮТ-ийг холбох, хамтран ажиллах, эмч, сувилагчдыг Канад улсад туршлага судлуулах боломжийг эрэлхийлж эхэлжээ. McGill-н Их Сургуулийн зүгээс оюутнууддаа аль нэг ороонд очиж төсөл хэрэгжүүлэхийг санал болгож, санхүүжилт олгодог байна. Сургуулийн захирал нь З.Анударь охиныг Африкт очиж төсөл хэрэгжүүлэх санал тавихад тэрбээр “Би очсон газартаа зүгээр нэг оюутан биш, ажилд нь 100 хувь оролцмоор байна” гэжээ. Улмаар Монголыг зорьсон аж.

 

Энэ талаар “Би анх Монголд ирээд гэмтлийн эмнэлэгт очихдоо хэнийг ч танихгүй, бас миний монгол хэл тааруу болохоор танилтай болох гээд ЭМЯ, эрүүл мэндийн төвүүдээр их явж, багтай босон. Эхлээд Монголын анагаахын оюутнуудтай хамтарч судалгаа эхлүлсэн. Дараа нь ГССҮТ-д төсөл эхлүүлсэн. Удахгүй хүүхдийн мэс заслыг сайжруулах төслийг эхлүүлэх гэж байгаа. ГССҮТ, McGill-н Их Сургуультай хамтран ажиллаж, судалгаа хийнэ. Мөн Канадад авчирч, хэрхэн ажилладаг, ямар технологи ашигладаг зэрэгтэй Монгол эмч нарыг дараа жилээс авчирч танилцуулах гэж байгаа” гэсэн юм.

 

 

З.Анударь охин өдгөө McGill-н Их Сургуулийн гуравдугаар дамжаанд суралцдаг бөгөөд таван жил суралцах аж. Суралцах хугацаандаа Монгол эмч нарыг Канадад туршлага судлуулахаар олон ажил хийж байгаа юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ariya:
Mundag ohin bna chamd ajiliin ondor amjilt husie mongol setgelee ulam badraaj ywaaraa
2018-12-18
Hujaa jombog bn:
Aav ni gomo Zorigtbaatar
2018-12-18
Sain ohin bnaa
2018-12-17
Gomo sda bizdee
2018-12-17
Za jinhene mundag setgeltei ohin bnadaa....
2018-12-17
Булган:
Амжилт хүсьe мундаг охин байнаа
2018-12-17
zochin:
yag Zorigtbaatar bn da, huuchin zaluuchuudiin holboonii
2018-12-17
zochin:
mundag ohin bn. Manai irgd uuriin chadlaar yum hiigeed l bn. Tur haana bn aa
2018-12-17