Я.Санжмятав: Ард түмний итгэл рүү угаадас цацлаа
2018-12-17

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн албан бланкан дээр парламентын тэргүүнийг огцруулах саналтай гишүүд гарын үсгээ зурж буй. 40 орчим гишүүний гарын үсэгтэй тус бичигт УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гарын үсгээ зурсан байна. Тэрбээр гарын үсэгтэй ийм тайлбар өгч байна.

 

 

-Та УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Яагаад гарын үсэг зурах болов?

 

-Аль нэг бүлэглэл рүү орсон, хэн нэгэнд гомдсон зүйл байхгүй. Хамгийн гол нь парламент, Засгийн газрын гацааг гаргаж, Монгол төрийн ажил явах ёстой. Төрийн гацааг гаргах чиглэлээр тал талаасаа ухаан гаргаж, зохицуулах ёстой. Би сарын өмнө хэлж байсан, буруу тийшээ явж байгааг. Төрийн гурван өндөрлөг хоорондоо уулзах ёстой. Энэ ганцхан М.Энхболдын асуудал биш. Бас У.Хүрэлсүх, Х.Баттулгын асуудал шүү дээ. Монгол Улсын эрх ашгийн асуудал. Тиймээс ҮАБЗ хуралдаж, энэ асуудлыг зохицуулах чиглэлээр эрхбиш бодож байгаа байх. Энэ үүднээс би гарын үсгээ зурсан.

 

-Парламентын гацааг арилгах арга нь М.Энхболдыг огцруулах гэж үзсэн учраас гарсан үсэг зурсан уу?

 

-Ганц хүнд тулчихаад байна. Хуулиа хараад суугаад байх юм бол хэцүү. Үүний шийдлийг гаргах ганц эрх нь тэр хүнд байгаа. Өргөдөл өгөх тухай асуудал. Цэцийн асуудал удаашралтай. Парламентын олонх нь гаднаа байж байхад УИХ-ын дэд дарга дуугүй нэг талдаа суугаад байж болохгүй. Ядаж, хоёр талдаа байж эвлэрүүлэх юм яръя. Намайг гарын үсэг зурсан болохоор тэр 38 хүн надтай уулзаж, гаргалгаа гарц байна уу гэж ярилцах болов уу.

 

-Асуудал шийдэгдтэл та чуулганы хуралдаанд суухгүй гэсэн үг үү?

 

-Мэдээж.

 

-Гарын үсэг зурсан талаараа бүлгийн гишүүдтэйгээ зөвшилцсөн үү?

 

-Үгүй. Манайхан энэ асуудлыг шийдвэрлэх талаар олон удаа шаардсан. 60 тэрбум, ЖДҮ гээд олон асуудлаа шийдвэрлэх шаардлага тавьсан. Дэндүү хариуцлагагүй, ард түмний итгэл рүү дэндүү их угаадас цацлаа. Ард түмэн 2020 онд хариуцлага тооцох байлгүй дээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Bi mgl emegtei:
Ene garchig ntree oilgomjtoi ugmuur yum.Sanjmyatav ni us tsatsla gj oilgood bsan chin.naadahii chin helsen ug yum bishuu.utgagui niitlel bn.har yariatai uuriiha bodoj bsanaa shuud bichdiimu haasha yum ene setguulch.U I H bugd tarval taarna malnuud yag adil.
2018-12-18
ӨӨРӨӨ УС ЦАЦЧААД АХА ХАХА ЯМАР ҮНЭНЧ БАЙВАА МИЕЭДЭЭ НАЙГҮЙ ҮНЭНЧ KKK
2018-12-17
Amia bod:
Amia bodson ni deeree,Sagi kkk
2018-12-17
damba:
Sanjmyatawa chi ard tumen ruu suu cacaa yu ooriinhoo tolgoi deerhi temeeg harajgyu bj hunii tolgoi deerhi owsiig haraa yu
2018-12-17
sain bn
2018-12-17
АНААШ ШИГ УРТ ХҮЗҮҮТЭЙ ХҮН БИШ Л ХАРАГДАХ ЮМ , ЯАГААД ИЙМ УДААН БОДСОН ЮМ БОЛ, ЭСВЭЛ ИХ Л ЮМ БОДОЖДЭЭ, ЯАМАЙДАА ӨӨРТ Нь Л ХЭРЭГТЭЙ ШИЙДВЭР БОЛЖ
2018-12-17
Zochin:
A .N. d. Iim. Buirtai. Tulhtai. Gishuud. Oor. Alga. Uu
2018-12-17
Миеэ:
Шорон л хүлэж байгаа болохоор намайг, би яагаад ч ажлаа өгч чадахгүй нь. Амь хэлтрэх арга үнэндээ алгаа
2018-12-17
Хүн:
Энэ хүн бол үнэхээр буурьиай суурьиай хүн байна лээ. Харин тэр Миеэ шиг гүлдэг гөлдөг царайлаад байдаггүй.
2018-12-17
АНААШ ШИГ УРТ ХҮЗҮҮТЭЙ ХҮН БИШ Л ХАРАГДАХ ЮМ , ЯАГААД ИЙМ УДААН БОДСОН ЮМ БОЛ, ЭСВЭЛ ИХ Л ЮМ БОДОЖДЭЭ, ЯАМАЙДАА ӨӨРТ Нь Л ХЭРЭГТЭЙ ШИЙДВЭР БОЛЖ