“Дүнжингарав” зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17

Дүнжингарав худалдааны төвийг НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэгч жишиг зах болголоо. Тус төвийн худалдаа, үйлчилгээний  1054 цэг татварын албанд бүртгэгдэж, НӨАТ-ын E-barimt олгодог болж байна. Тус ажлыг ТЕГ, НТГ, БЗД-ийн Татварын хэлтэс, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, Гэрэгэ системс ХХК, Голомт банк хамтран хэрэгжүүлж буй юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Манай улс НӨАТ-ын урамшууллын систем ашиглаад гурван жил болж байна. НӨАТ-аас 2018 онд урьдчилсан байдлаар төсөвт 730 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 100 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

 

НӨАТ-ын сугалаанд 2017 онд 150 гаруй мянган иргэн азтан болж, 5.8 тэрбум төгрөгийн хонжвор хожиж байсан бол 2018 онд 200 гаруй мянган иргэнд 15.2 тэрбум төгрөгийн хонжвор олгох урьдчилсан тооцоо гарчээ. Мөн 2017 онд цахим системд баримтаа бүртгүүлсэн 620.4 мянган иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаалт олгожээ. 2018 оны урьдчилсан мэдээгээр 654 мянган иргэнд 78.1 тэрбум төгрөгийг олгохоор байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Өвгөн:
Байрлалаа, нөгөө их аварга сайхан самбуу гуйн зах, Барс ийм зүйл хийх дургуй байгаа байх даа ...
2018-12-19
Ynen:
Ter Dynjingarav zax chine notiin barimt avna gevel zarj baigaa baraaniihaa yniig ogt buulgahgyi bna lee,50000 tygregiin ynetei gutaliig not avahgyi gevel 40000 tygregeer avch bolj bna lee,ter not xogoor yadiin
2018-12-17
HEREGGUI ED:
Arduudiig hoorond ni alaltsuulah oligarhuudin ajil. Arduud ni bie bieniihee bugsiig uhaastai. Ene barimtuudiig harj bgad oligarhuud ta nariig tatvariig nemj bgam shte teneg arduudaa..
2018-12-17
Зочин:
Сайн байна. Худалдан авалт өснө шүү. Амжилт
2018-12-17