Пхеньяныг басамжлахаа болихгүй бол цөмийн зэвсгээс ангижрахгүй
2018-12-17

Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хориг, арга хэмжээгээ цуцлахгүй бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах алхам ХҮЧИНГҮЙ болох магадлалтай байгаа талаар Пхеньян, Вашингтонд сануулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.

 

 

АНУ-ын Засгийн газар тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, бүх худалдаа наймааг нь зогсоож, гадаад дахь хөрөнгийг нь царцаагаад буй юм.

 

Энэ бүхнийг Пхеньян өдөөн хатгалга хэмээгээд "Нэн даруй манай улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцал. Шаардлага хүлээн авахаас татгалзвал бид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцаа зогсоож, өмнөх шиг дайсагнасан харилцаатай болно" гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны дэргэдэх АНУ-ын асуудлыг хариуцсан хүрээлэнгээс мэдэгджээ.

 

ТРАМП-КИМ нар өнгөрөгч зургаадугаар сард Сингапурт анх удаагаа уулзаж, хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

 

Пхеньян олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу цөмийн зэвсэг, пуужингаас ангижрах алхмуудыг хийж байгаа ч Вашингтоны өмнөх хандлагаа огт өөрчлөгдөхгүй байна" гэж Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун мэдэгдэв.

 

Тэрбээр "Сүүлийн зургаан сарын хугацаанд АНУ манай улсын эсрэг хэд хэдэн нэмэлт хориг тавьж, эдийн засгийн хувьд дарамт үзүүллээ" гэжээ. 

 

Вашингтон хагас жилийн хугацаанд Хойд Солонгосын компаниудад найман удаа хориг тавьсан байна. Мөн Хойд Солонгосын гол холбоотон улс болох БНХАУ, ОХУ-д дарамт учруулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ливийн Кадаффи болон Ираны Хусейн нарыг Америкийн Цагаан ордныхон болон Пантигоны захиаллагаар алсан биздээ Дараагийн бай Хойд Солонгосын Ким Чен Ун Хойд Америк үнэнпээ бол цаагаачпын орон 220 жилийн тэртээ угуул улаан расьтнуудыг нь хомроглон устгасан одоо Хойд Америкийн угуул улаан арсьтнууд 10,000 байгаа боло уу бараг үгүй биз
2018-12-17
hahahaha:
beejin vg zaaj ugchee . huurhii
2018-12-17
hahahaha:
beejin vg zaaj ugchee . huurhii
2018-12-17