"E-PUB" хүртээмжтэй форматын талаар сургалт зохион байгуулав
2018-12-17

Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран E-PUB хүртээмжтэй форматын цахим ном, хэвлэл бүтээх чадавхыг нэмэгдүүлэх олон улсын сургалтыг зохион байгуулж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) 2014 оны 6 дугаар сард харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим ном, хэвлэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Accessible Books Consortium (ABC)-ыг байгуулсан. АВС нь Марракешийн гэрээний хэрэгжилтийг дэмжих хүрээнд цахим хэвлэлийн хүртээмжтэй формат, холбогдох стандарт, зөвлөмжүүдийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

 

Гэрэл зургийг MPA.mn


Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв нь уг байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо хүртээмжтэй “E-PUB” форматийн ном бүтээх цахим хэвлэлийн олон улсын сургалт зохион байгуулж буй юм байна. Уг сургалтад Энэтхэг улсаас “DAISY CONSIRTIUM” байгууллагын мэргэжилтэн уригдан ирж багшилж буй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд, номын сангийн салбарын байгууллагын төлөөл хамрагдав.

 

Гэрэл зургийг MPA.mn


Өнөөгийн байдлаар харааны бэрхшээлтэй иргэд, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн брайль болон цахим номын сангаар үйлчлүүлдэг ба монголын томоохон номын сангуудад тэдэнд үйлчлэх хүртээмжтэй цахим ном хэвлэлийн сан хөмрөг хангалтгүй төвшинд байдаг. Энэхүү сургалтын үр дүнд номын сангийн салбарт цахим хэвлэлийн хүртээмжтэй “E-PUB” форматийг нэвтрүүлснээр өндөр технологийн шийдлээр богино хугацаанд ном хэвлэлийг хүртээмжтэй форматад оруулж цахим ном хэвлэлийн сан хөмрөгөө баяжуулахад өндөр ач холбогдолтой юм. Ингэснээр харааны бэрхшээлтэй уншигчдад зориулсан хүртээмжтэй форматын бүтээлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, түгээлтийг сайжруулах харилцаа бий болно гэдгийг Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төвийг үндэслэн байгуулагч М.Цэнгэл хэлж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын төв номын сангийн захирал Д.Индра “Манай номын сан 2004 онд анх харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимыг нээн ажиллуулж эхэлсэн юм. Энэ танхимаараа дамжуулж брайль ном болон аудио cd ярьдаг номоор үйлчилгээ үзүүлж байгаад 2010 онд daisy олон улсын стандартыг нэвтрүүлж, DAISY форматийн ном бүтээх студи байгуулан мемори картан технологид номоо шилжүүлэн үйлчилгээгээ өргөжүүлсэн юм.

 

2018 онд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Дэлгэц уншигч програм болон Цахим брайл технологийг үйлчилгээндээ нэвтрүүлснээр e-Pub хүртээмжтэй форматад шилжих таатай орчин бүрдээд байна. Энэхүү технологийн шилжилт, шинэчлэлтийн эхлэл болгож энэ сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Сургалтад хамрагдаж байгаа хүн бүр ихийг сураад хүртээмжтэй форматын ном олныг бүтээж, харааны бэрхшээлтэй иргэдийг мэдээлэл авах, боловсрол эзэмших таатай орчинг өөр, өөрийн байгууллага, үйлчилгээндээ бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
би:
Жинхэнэ унтдаг дээрээ 50цан шаажына гарууд
2018-12-17