АНУ террористуудын байршилд цохилт өгч, 62 этгээдийг устгажээ
2018-12-18

АНУ-ын цэргийнхэн өнгөрөгч амралтын өдөр Сомали улсад агаараас зургаан удаа цохилт өгсөн талаар Пентагон мэдээллээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны үеэр тус улсад эрхээ тогтоохыг санаархаж, энгийн иргэдийг барьцаалах ба хөнөөх зэрэг террорист үйл ажиллагаа явуулдаг алан хядах "Аль Шабаб" бүлэглэлийн 64 дайчин амь үрэгдсэн гэнэ. 

 

Бямба гаригт болсон цэргийн ажиллагааны үеэр 32 террористыг устгасан бол дараах өдөр 28 террористыг устгасан байна. 

 

Тус бүлэглэл өнгөрөгч онд Сомалид үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргийн албан хаагчид руу халдах олон удаагийн террорист үйл ажиллагаа зохион байгуулжээ.

 

Террорист халдлагаар 100 гаруй цэргийн албан хаагч амь үрэгджээ. 

 

 Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа Сомалид өгөх агаарын цохилтынхоо тоог нэмэгдүүлэхийг үүрэгдсэн байна. 

 

2017 оноос эхэлсэн агаарын цохилтын үеэр хамгийн багадаа 400 гаруй энгийн иргэн амиа алдсан гэж Олон улсын сэтгүүлчдийн баг мэдэгдсэн юм. Уг хэргийг НҮБ-ын мөрдөх баг шалгасаар байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин