Катриона Грэй: Титмийн эзэн болохыг маш их хүссэн
2018-12-18

Тайландын нийслэл Бангкок хотноо 67 дахь удаагийн “Ертөнцийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Титмийн эзнээр Филиппинийн гоо бүсгүй 24 настай  Катриона Грэй тодорсон юм.

 

Тэрбээр тэмцээний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Энэ жилийн “Ертөнцийн мисс” тэмцээнд 98 орны гоо бүсгүй оролцсон. Та эдгээр бүсгүйчүүдийг тэргүүлэн, титмийн эзэн боллоо?

 

-Маш их баярлалаа. Гэр бүл, дэмжигчид, багийнхан болон ард түмэндээ талархлаа илэрхийлмээр байна.  Үнэхээр эцсийн хүчээ гаргаж, энэхүү тэмцээнд оролцлоо. Олон орны бүсгүйчүүдтэй дотносч, нөхөрлөлөө. Үнэхээр талархмаар өдрүүдийг өнгөрүүллээ.

 

-Хоёр жилийн өмнө Филиппинийн гоо бүсгүй энэхүү титмийг хүртсэн.

 

-Тийм ээ. Эх орныхоо нэрийг өндөр өргөж явах сайхан байна.

 

 

-Таны эцэг Австрали, харин эх Филиппин. Та хүүхэд насаа Австралид өнгөрүүлсэн гэж сонссон. Яагаад Австралийн нэрийн өмнөөс гоо бүсгүйн тэмцээнд оролцоогүй юм бэ?

 

-Хүүхэд насаа Австрали улсад өнгөрүүлсэн минь үнэн. Австрали бол миний хоёр дахь эх орон.

 

-“Ертөнцийн мисс” тэмцээнд сүүлийн жилүүдэд Азийн гоо бүсгүйчүүд ихээхэн амжилт үзүүлэх боллоо. Энэ талаар?

 

-Энэ бүхнийг эерэг өөрчлөлт гэж бодож байна. Бид гоо сайхан, эрдэм мэдлэгийг хослуулан бүх шатны өрсөлдөөнд оролцож байгаа. Хэн илүү байгаа нь гартаа хожлыг авах нь тодорхой. Титмийн эзэн болохыг маш их хүссэн.

 

 

-Сарын турш үргэлжилсэн та бүхэн нэгэн дээвэр дор хамтдаа байсан. Аль орны гоо бүсгүйтэй илүү дотно нөхөрлөв?

 

-Шинэ Зеланд болон Японы гоо бүсгүй. Бид нэг өрөөнд байсан.

 

-Таны бодлоор аль орны гоо бүсгүй нүд булаам үзэсгэлэнтэй байсан вэ?

 

-Венеусэлийн гоо бүсгүй Стефани Гутьеррес. Би хоёр сүүлчийн шатанд үлдсэн. Тэрбээр их үзэсгэлэнтэй. Анх хараад л түүний гоо үзэсгэлэн таныг ховсдох шиг болсон.

 

-Таны ирээдүйн зорилго?

 

-Би өнгөрсөн хугацаанд бүх анхаарлаа энэхүү тэмцээнд зориулсан. Мэдээж титмийн эзэн болсон учир миний амьдрал өнөөдрийнхөөс арай өөр болох нь тодорхой. Ирээдүйд учрах бүхэнтэй нүүр тулахдаа бэлдэх болно.

 

 

-Та “Love Yourself” байгууллагын гишүүн. Уг байгууллагын “Хүний дархлал хомсдолын вирусийн халдвартай тэмцэх асуудлыг хариуцан ажилтан гэж сонссон?

 

-Энэ асуудал олон улсад хамгийн ихээр тулгамдаж буй асуудал. Асар өргөн хүрээг хамрах уг салбарт би хүчин зүтгэж буйдаа талархаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин