Х.Баттулга: Монгол Улсад монгол хүнээс илүү үнэтэй капитал байх ёсгүй
2018-12-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.

 

 

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх зэрэг албаны хүмүүс, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ,  зэрэг байгууллагуудын тэргүүн, ажилтан, алба хаагч нар, оролцож байна.

 

ЭНЭХҮҮ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

 

Та бүхний амрыг эрье!

 

Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг хангаж бүрдүүлэхийг Үндэсний аюулгүй байдал гэдэг. Энэ чиг үүргийг хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудтай 3 удаа биечлэн уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм.

 

“Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагт цагаа олсон гэж үзэж байна.

 

Зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амь насаа алдах, архи, согтууруулах ундаанд хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох, бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл ба гаднын шалтгаант нас баралтаар Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн амиа алдаж байгаа гэсэн дүн гарчээ. Энэ нь иргэний дайнтай Сири улсад энэ оны эхний 10 сарын байдлаар 18 мянга орчим энгийн иргэн, цэрэг болон босогч алагдсан гэх тоотой ойролцоо очиж байна. Энэ юу гэсэн үг вэ, бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ.

 

Дээрх харамсалтай нөхцөл байдал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах хуулиар хүлээсэн үүргээ Төр биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой. Иймээс золгүй үхлийн тоог бууруулах чиглэлээр та бүхэн хэрхэн, ямар арга хэмжээ авч ажиллах талаар нухацтай зөвлөлдөж, тодорхой шийдэл гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Монгол Улсад монгол хүнээс илүү үнэтэй капитал гэж байх ёсгүй. Энэхүү хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах чиглэлийг та бүхэнд өгч байна. Хойтон жил та бүхэн ахин цугларахад дээр дурдагдсан зохисгүй тоонууд буурсан дүнтэй уулзах ёстой гэж бодож байна. Ийм л үр дүнг та бүхнээс хүлээе.

 

Ингээд “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд  зохион байгуулж буй хэлэлцүүлэг нээснийг мэдэгдэж, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан эхний илтгэлийг тавьж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Капиталист нийгэм шүү дээ юү гэж ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргаж байхв
2018-12-22
Ч.Сувд:
Монгол хүнийхээ төлөө тэгээд ямар ямар асуудлыг нь дорвитойхон шиг шийдэхийг харах үлдээд байна. Ярих яахав бүгд л чадаж байна
2018-12-21
ulaanbaatariin emegtei:
21 tsagiin yued Hamgiin oirhon 32 toirog yawaad yzee.Urdah zam haragdahguiboldog yum bilee. Ter kapital gedeg chin yaj uhej baigaag har. Heleh yg algaa
2018-12-19
zochin:
Mongol hunees iluu Tuvd hun baih yosgui shuu
2018-12-19
Женкогийн монгол улсад учруулсан хар гай хулгай дээрэм хамгиын аймааршдж ард түмээн!!! Юунд нь хошгороод байгаам бэ. Женко хүрэлсүх 2 зүгээр л ард түмний нэрийг барисан худалч хулгайч мэдоэг боловсрол дутуу эвгүй гарууд шүү дээ. Бүү хошгорцгоо итгэх хэрэггүй!!!
2018-12-19
Элбэгээ Женко 2 төрийн тэргүүн болсон 12 жилд монгол бүр ядуурал, эвдрэл хагарал, гүтгэлэг дайралт, аль муу муухай бузар юмандаа автлаа. Эерэг энерги муутай хүмүүс төрд гарахаар аргагүы өөдөлдөггүйн бн. Мэдлэг боловсролгүй хүн мафи аргаа хэрэглээд бүткү ээ ккк
2018-12-19
энэ Батлага гж нээх худлаа ярьсан луйварчин баагий
2018-12-18
Иргэн:
Хүүхдүүд бол бүр үнэ цэнэгүй байна шүү . Хүүхдүүдиин эрх ашиг хог дээр хаягдсан цэцэрлэг яслиар гадуурхагдана 1072 хувьцаагүй монголын ирээдүй 2012 оноос хойшхи хүүхдүүдииг юу гэж ойлгох уу та үнэхээр юм болядаж талхи чихриин үйлдвэрээ төрдөө буцааж өгч иргэнии болон урьд хожид байгаагүй иргэнлэгшиидвэр гаргаж чадаж байвал номтой баярыг нам дарж ам руу нь алгадсан болох бус уу иим алхамыг хиичэхээч тэгвэл хиртсэн сэвтсэн алдар нэр чинь бадран гииж мулгуй бурангуй баячуудад үлгэр дууриал болно шүү
2018-12-18
Капиталист нийгэм шүү дээ юү гэж ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргаж байхв
Зүгээр л байгаарай Баттулгаа. Яах гэж ингэж худлаа ярьж бдаг юм бэ. Идсэн уусан чинь зөндөө л их юм билээ ш дээ. Улс эх орон, ард түмэндээ тийм их хайртай юм бол төмөр замых нь мөнгийг идчихгүй замаа барьчихгүй яасан юм. Шүүхээр хэрэшсэхгүй болголгүй төлчихгүй яасан юм. Хжаа хжаа л гэнэ. Монгол улсын төлөө зүтгэдэг эрлз хрлз нь чамаас дээр шүү нээрээ. Нэх худлаа хайр зарлаж гэнэ
2018-12-18
zochin:
tegj yaridag umaa, chi joohon um meddeggui hyn yy ugui yu, Mongol ulsiin gol kapital yneheer hyn baih estoi baital ene tor irged ard tymnee tamlan zovooj baina daa
2018-12-18
kkk:
yun capital khvn yamar hurungu yum uu Utaand horddog capital u... 1 ikh MARKS tsarailakhaa boli l doo
2018-12-18
zochin:
tegj yaridag umaa, chi joohon um meddeggui hyn yy ugui yu, Mongol ulsiin gol kapital yneheer hyn baih estoi baital ene tor irged ard tymnee tamlan zovooj baina daa
ИРГЭН:
1.Утаа хөрсний бохирдолт 2.Эмнэлэгийн үйлчилгээний зүү тариур багжийн халдварлалт 3.Импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал 4.Малын эм тарианы замбараагүй хэрэглээ 5.Иргэний ухамсар удмын сангийн ариун байдал 6.Хөдөлгөөний аюулгүй байдал хэт ачаалал түгжрэл 7.Үндэсний хэмжээний улс төржилт,хаягжилтгүй бүртгэлгүй байдал 8.Тооцоо судалгаагүй импортын барааны худалдан авалт жишээ нь Автомашины худалдан авалт гэх мэт дээр төр хатуухан хандах хэрэгтэй болсон байна алийн болгон хүний эрх гэж хойш суух билээ одоо эрхэнд нь халдаж байж олонхийнхоо аюулгүй байдлаа хангах болсон байна.
2018-12-18
ИРГЭН:
ҮАБ-ийг хангах нь хуульд заасан байгууллага бус иргэн бүрийн үүрэг одоо цагт аюулгүй байдал алдагдаж хангагдахгүйг хэн бүгд харж байна энэ цаг үед Цагдаагийн байгууллагад гэмт хэргээс гадна өөр чиг үүргийг хуульд нь өөрчлөлт оруулан даалгах хэрэгтэй байна.Жишээ нь байгаль орчин,хүнсний бүтээгдэхүүн,мал амьтаны өвчлөл хөдөлгөөн,импортын барааны хяналт,эмнэлэгийн багж тариурын гэм мэтийн үзлэг шалгалт хөдөлгөөнд цагдаагаар хяналт тавиулж,иргэдийн ухамсар удмын сангийн цаашдийн хөгжилд боловсролын системыг ашиглах болоод байна.Бидний орчин бүгд аюулгүй байх атал эсрэгээрээ бүгд авултай болсон байна.Энэ сэтгэгдэл иргэнийхээ дуу хоолойг сонсож анхаардаг болов уу Ерөнхийлөгчийн олон туслах зөвлөхүүд нь үздэг болов уу хэлж дамжуулдаг болов уу
2018-12-18