Гал зогсоох гэрээ хэдхэн минутын дотор зөрчигджээ
2018-12-18

НҮБ болон олон улсын дэмжлэгтэйгээр Йемений Засгийн газар, босогчид энхийн хэлэлцээр байгуулж, харилцан галт зэвсгээсээ татгалзахаар тохиролцсон юм.

 

 

Уг гэрээ хэрэгжиж эхлээд хэдхэн минутын дараа гал зогсоох гэрээ зөрчигдөж, талууд дахин сөргөлдөж эхэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Армийнхан болон "Хоути" бүлэглэлийнхэн Ходейда боом хотод харилцан буудалцсан гэнэ. Уг боомт хот бол олон улсаас Йеменд илгээж буй тусламжийг хүлээн авах хамгийн сүүлчийн цонх юм. Тус хот хоол хүнс, ахуйн хэрэглэл, түлш, шатахуун болон эм тариа нийлүүлэх төв цэг болжээ. 

 

Эрх баригчид уг хотыг чөлөөлөхөөр тэмцсээр байна. 

 

Шведийн Стокгольм хотноо НҮБ-ын тэргүүлсэн эвсэл сөргөлдөгч талуудтай уулзсан юм. Уулзалтын төгсгөлд сөргөлдөгч талууд тохиролцоонд хүрч, эвлэрийн гэрээ байгуулжээ. 

 

2014 оны долоодугаар сараас эхэлсэн зөрчил мөргөлдөөний улмаас хоёр сая иргэн дүрвэж, 22 сая хүн хүндхэн нөхцөлд оршсоор байна. Эдгээрийн таван сая нь өлсч үхэх эрсдэлтэй байгаа талаар НҮБ, мэдэгдэж, олон улсаас тусламж хүсээд буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин