Ерөнхий сайдын хүүгийн фэйсбүүкийг хаажээ
2018-12-18

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хүү Яир Нетаньяхугийн фэйсбүүкийг хаасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Өдгөө 27 настай Яир фэйсбүүк хуудастаа Израйль, Палестины дунд өрнөж буй зөрчил мөргөлдөөний талаарх хувийн үзэл бодлоо илэрхийлж, иргэдийг өдөөн турхирах болжээ.

 

Уг үйл явдалтай холбогдуулан Фэйсбүүкийн удирдлагууд дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.

 

Тэрбээр цахим хуудастаа палестинчуудыг мангастай зүйрлэж "Тэдний тэнэглэл хэрээс хэтэрлээ. Израйлийн газар нутгаас бүх мусламчуудыг хөөж гаргах хэрэгтэй" гэж бичжээ. 

 

Энэхүү постын дараа түүний фэйсбүүк хуудсыг 24 цагийн хугацаанд хаахаар шийдвэрлэсэн байна. 

 

Яир "Фэйсбүүкийн  радикал үзэлтнүүд миний постыг устгачихлаа" гэж бичээд, дээрх устгасан постынхоо зургийг дахин оруулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
гитлер:
еврей. гөлөг
2018-12-18