Малайзаас хулгай хийсэн "Goldman Sachs” банкийг шалгаж эхэлжээ
2018-12-18

Малайзын Засгийн газар "Goldman Sachs” банкийг “1MDB” төрийн сангаас мөнгө шамшигдуулсан хэмээн буруутгаж, шалгаж эхэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тус банкны ажилчид болох Жасмин Лоо, Жо Лоу нарыг мөнгө угаасан хэрэгт мөнгө буруутгажээ. Уг дуулиантай зэрэгцэн  “Goldman Sachs” банкны хувьцааны ханш гурван хувиар буурч, алдагдалд хүлээсэн байна. 

 

Прокурорууд "Жасмин Лоо, Жо Лоу нарыг банкаараа дамжуулан төрийн сангаас ойролцоогоор 2.7 тэрбум ам.долларыг хувьдаа завшсан" гэв

 

Тэднийг уг мөнгөөс гадна үйлчилгээ үзүүлсний төлбөр 600 сая ам.долларыг нэмж төлөхийг нэхэмжилсэн байна. 

 

Мөн тэдэнд 10 жилийн ял оноохыг шаардаж эхэлжээ. 

 

Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак өнгөрөгч 2009 онд эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор “1MDB” санг байгуулсан түүхтэй. Тэрбээр уг сангаараа дамжуулан олон тэрбумыг хувьдаа завшсан нь илэрч, өдгөө эхнэрийнхээ хамтаар байцаагдаж буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин