Олон улсын үнэлгээний баг Монголд ажиллаж байна
2018-12-18

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоо, эрх зүйн орчинд 4 дэх удаагийн үнэлгээ хийх мониторингийн баг 12 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллаж байна.

 

 

Үнэлгээний баг нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээч нараас гадна Франц, Итали, ОХУ, Герман, Гүрж, Эстони, Литва, Румын, Украйн зэрэг улсын шүүх, хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй.

 

Үнэлгээний эхний шатанд Авлигатай тэмцэх газар тус байгууллагаас ирүүлсэн асуултуудын хүрээнд Монгол Улсын нэгдсэн тайланг бэлтгэн хүргүүлсэн. Тайлантай танилцсан шинжээчид энэхүү айлчлалаар бодит байдалтай газар дээр нь танилцахын хамт Нийтийн албаны шударга байдал, Төрийн худалдан авах ажиллагааны шударга байдал, Улс төрийн намын санхүүжилт, Авлигын талаарх эрүүгийн хууль тогтоомж, Бизнесийн шударга байдал, Нийтийн албаны хариуцлагатай, ил тод байдал зэрэг 12 салбар хуралдааны үеэр манай улсын холбогдох төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын удирдах түвшний албан хаагчид, төлөөлөгчидтэй уулзаж, нэмэлт мэдээлэл цуглуулж байгаа юм. Үнэлгээний тайланг ирэх оны 3 дугаар сард Парис хотноо зохион байгуулагдах тус сүлжээний Бүгд хурлын үеэр хэлэлцүүлнэ. 

 

Энэ оны 3 дугаар сард Киргизстан Улс тус үнэлгээг хийлгэхэд Авлигатай тэмцэх газар ажилтнаа илгээж, шинжээчдийн багт орж ажиллуулсан юм.    

 

Олон улсын шинжээч нараар өөрийн улсын авлигын эсрэг эрх зүйн орчин, тогтолцооны талаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, зөвлөмж аван, үйл ажиллагаандээ хэрэгжүүлж ажиллах нь олон улсын сайн туршлага, жишгээс хоцрохгүй, нэг түвшинд ажиллах боломж олгохоороо давуу талтай юм.

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
A.T.G AVILGACHDIIG TCAGAATGADAG OORSDOO AVILGALD AA IDEGDCHIHSEN SHAL HUURAMCH HUDLAA BAIGUULLAGA.MANANGIIN HOLNII ALCHUUR.
2018-12-18