Хууль бус анчинд "Бэмби" хүүхэлдэй үзэх шийтгэл ноогдуулжээ
2018-12-18

АНУ-ын Миссури мужийн шүүхээс зөвшөөрөлгүйгээр ан хийж, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан эрчүүдэд ял оноосон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

Дэвид Бэрри 

 

Цагдаагийнхан иргэдийн дуудлагын мөрөөр өнгөрөгч наймдугаар сард зөвшөөрөлгүй ан хийдэг эрэгтэйг хоёр хүүгийнх нь хамт баривчилсан юм.

 

Тэд 10 гаруй жил хууль бус ан хийж, олон зуун буга хөнөөсөн ба зөвхөн буганы толгой, эврийг нь салгаж авдаг байжээ. Шүүхийн үеэр хэрэгтнүүдийн нэг Дэвид Бэрри "Хувийн цуглуулгаа олшруулахын тулд ан хийдэг байсан" гэж мэдэгдсэн байна. 

 

 

Шүүхээс хэрэгтнүүдэд тус бүр нь 18-1 жилийн хорих ялаар шийтгэхээс гадна 51 мянган ам.долларын торгууль ноогдуулж, бүх насаараа ан хийхийг хатуу хоригложээ. 

 

Дээрх шийтгэлээс гадна шүүхээс гол хэрэгтний бага хүү Дэвид Бэрри гэгчид тусад нь шийтгэл ноогдуулжээ. Түүнийг хоригдох хугацаандаа сар бүр "Дисней" компанийн бүтээл болох "Бэмби" хүүхэлдэйн кино үзэх шийтгэл ноогдуулсан аж. 

 

Бэррид ямар шалтгаанаар хүүхэлдэйн кино үзэх шийтгэл ноогдуулсан нь НУУЦ  гэнэ. Тэрбээр 120 өдөр хоригдох ба 12 удаа уг бүтээлийг ганцаараа үзэхээр болжээ. 

 

"Бэмби" хүүхэлдэйн кино 1942 онд дэлгэцнээ гарсан юм. Тус бүтээлд хууль бус анчдад эхийгээ алдсан Бэмби гэх янзаганы тухай өгүүлдэг билээ. 


Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ан амьтан агнасанаараа бахархдаг,онгирдог,хэдэн халтар мөнгөний төлөө хятадуудад хамаг ан амьтанаа эх орноо агнаж өгдөг монголчуудыг зэрлэгүүдийг бүгдийг ингэж шийтгэх юмсан...
2018-12-19
ухаалаг юмаа америкчууд
2018-12-18