"Мөрөөдлийн автомашин" хүүхдийн гар зургийн уралдаан зарлалаа
2018-12-19

Агуу бүтээлүүд мөрөөдлөөс эхэлдэг бөгөөд мөрөөдөл нь бага наснаас эхэлдэг гэдэгт Тоёота итгэдэг.  Хамтдаа мөрөөдөцгөөе!! 
“Мөрөөдлийн машин“ сэдэвт гар зургийн уралдаанд оролцож авьяас чадвараа нээн харуулах боломжийг хүүхдүүддээ Тоёотагийн ах эгч нар чинь олгож байна. 

 


 

Тоёота Мотор корпорацаас зохион байгуулж буй олон улсын хүүхдийн хамгийн том гар зургийн уралдаан нь дэлхийн 75 улс орны олон мянган бяцхан мөрөөдөгчид болон уран бүтээлчдийг нэгтгэж чадсан өргөн цар хүрээтэй бүтээлч төсөл юм. Хязгааргүй чөлөөт сэтгэлгээ, уралдааны энгийн болзол, Тоёотагийн бэлэг дурсгалын шагналууд нь хүүхдүүдэд мөрөөдлөө биелүүлэх, бүтээх их баяр баяслыг олгодог юм. 


“МӨРӨӨДЛИЙН АВТОМАШИН” гар зургийн уралдааныг 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба Монгол улс 5 дахь жилдээ уг уралдаанд оролцох гэж байна. Энэ жилийн уралдааны онцлог нь хүүхдийн зурах ур чадвараас илүү төсөөлөл, өвөрмөц сэтгэлгээ, зургаар илэрхийлэхийг хүссэн мессеж зэргийг чухалчлах юм.

 

ОРОЛЦОХ НАСНЫ АНГИЛАЛ: 


• 0-7 нас хүртэлх
• 8-11 нас хүртэлх
• 12-15 нас хүртэлх

 

УРАЛДААНЫ ДҮРЭМ


1. Мөрөөдлийн машин зурах 
2. Өөрийн бүтээлийн санааг товч тайлбарлан нэр өгсөн байх
3. Бүртгэлийн маягтыг дармал үсгээр бөглөсөн байх. Эцэг эсвэл эхийн гарын үсэг болон бусад мэдээллийг орхигдуулахгүй бүрэн бөглөсөн байх. 
/Бүтээл өгөхдөө маягтыг бөглөнө./ 
4. Бүтээлийн ард талын хэсэгт бүртгэлийн маягтыг шингэн болон туузан цавуугаар наасан байх шаардлагатай. Бичгийн үдээс, хавчаар бусад найдваргүй хэрэгсэл бүү ашиглаарай

 

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА 


• Бүтээл зургийн ямар ч төрлөөр байж болно. 
• Компьютер график ашигласан болон хамтарсан бүтээлийг хүлээж авах боломжгүй 
• Бүтээлийн арын дэвсгэрийг будаж зурсан байх. Хар, цагаан ажилбарыг хүлээн авахгүй
• Цаасны хэмжээ: 400мм x 550 мм илүүгүй. Тохиромжтой хэмжээ А3

 

ЗУРГИЙН ХЭРЭГСЭЛ 


• Усан будаг
• Маркер өнгийн харандаа
• Өнгийн шохой зэрэг будгууд ашиглаж болно.

 

ШАЛГАРУУЛАЛТ, ШАГНАЛ


• TOYOTA MOTOR CORPORATION-н Монгол дахь албан ёсны дистрибьютер “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь 3 насны ангилалд "Мөрөөдлийн машин" гар зургийн уралдааныг зарлаж, материалыг хүлээн авч, хүлээн авсан гар зургуудаас 3 насны ангилалд тус бүр нэг шилдэг бүтээлийг шалгаруулна. Шилдэг бүтээлийг “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн төлөөлөл болон мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг шүүнэ. 


• Мөн “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь уралдааныг зохион байгуулагч компаниудаас ирсэн бүтээлүүдийг нэгтгэн шилдэг 9 бүтээлийг Япон улсруу олон улсын Dream Car (Мөрөөдлийн машин) уралдаанд илгээх юм. Олон улсын уралдаанд Монголоос оролцсон шилдэг бүтээлүүд нь тухайн насны ангилалд шалгарсан тохиолдолд оролцогч хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн хамт Япон орноор аялах эрхээр шагнагдана. 


• Хүүхдийн баяраар буюу 6 сарын 1нд ангилал бүрийн эхний байранд шалгарсан хүүхдүүдийн шагнал гардуулах арга хэмжээ болно. 

 

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ


Бүтээл хүлээн авах хугацаа: 2019 он 2 сарын 22 хүртэл
Бүтээл хүлээн авах газар 

Сүхбаатар дүүрэг 2-р хороо, Хүүхдийн 100, Twin Tower-1, 5 давхар, 505 тоот Вайрал Партнерс ХХК-ийн байр /уралдааны бүтээл цуглуулагч/


 Утас: 91099919

 

Shuud.mn
Сонин хачин
zurgiin bagsh:
Anket bugluuleh geed baigaan bol ter anket hvsnegtee hawsargaad tawichij bolgvi yumuuu
2019-02-19