Энэтхэгт анх удаагаа трансжендерүүд сүмд мөргөл үйлджээ
2018-12-19

Энэтхэг улсад түүхэндээ анх удаагаа хүйсээ солиулсан трансжендер эмэгтэйчүүд ариун сүмд мөргөлд нэвтэрч, залбирал үйлдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Уг ёслолд өчигдөр Керала мужид байрлах Сабаримала ариун сүмд зохион байгуулагджээ. 

 

 

Хүйсээ солиулсан дөрвөн иргэн өнгөрөгч онд хуулиар зөвшөөрөгдсөн шашин шүтэх эрхээ эдлэх хүсэлтээ шүүхэд гаргасан юм. 

 

Аюулгүй байдлын үүднээс тэднийг 20 гаруй цагдаа хамгаалж, сүмийн ойролцоо зэвсэгтэй цагдаа нар эргүүл хийжээ. 

 

Дээд шүү өнгөрөгч есдүгээр сард нас, хүйс, нийгмийн байдал, бэлгийн чиг хандлагыг үл хамааран, бүх хүн шашин шүтэх эрхтэй хэмээж, тэднийг ариун сүмд хүссэн үедээ залбирал үйлдэхийг зөвшөөрсөн юм.

 

Шүүхийн шийдвэрийг иргэд эсэргүүцэн, трансжендер эмэгтэйчүүдийн амь насанд заналхийлсэн учир дээрх ёслол хэдэн сараар хойшилжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин