Хуульчдын эхнэрүүд үсээ хусаж, эсэргүүцлээ илэрхийллээ
2018-12-19

БНХАУ-ын эрх баригчдын дарангуйлалыг эсэргүүцэн дөрвөн Хятад эмэгтэй төв талбайд үсээ хусаж, эсэргүүцлээ илэрхийлсэн талаар "www.sbs.com.au" сайт мэдээллээ.

 

 

Эдгээр эмэгтэйчүүд олонд танигдсан нэр хүндтэй хуульчдын гэргий нар гэнэ. 

 

Эмэгтэйчүүдийн нэг Ли Вензугийн нөхөр хүний эрхийн хуульч Ванг Куанзан аж. Хуульч эрийг өнгөрөгч  2015 оны есдүгээр сард "Засгийн газрын эсрэг ажиллагаа явуулсан. Төрийн үйл хэргийг дорд үзсэн" хэмээн буруутгаж, баривчилсан юм.

 

Өнөөг хүртэл хуульчийн шүүх хурал зохион байгуулагдаагүй ба ямар ч үндэслэлгүйгээр хойшлуулсаар иржээ.

 

Ли Вензу нөхрөө эрх чөлөөтэй  болгохын тулд өнгөрөгч гурван жилийн хугацаанд олон ч хүнээс дэмжлэг хүсч, БНХАУ-ын Дээд шүүхэд 31 удаа гомдол гаргасан байна. 

 

Тэрбээр мөн хууль бусаар хоригдох ялаар шийтгүүлж буй хуульчдын гэргий нартай нэгдэж, ийнхүү булхайгаа нуухын тулд яллахаас өөр ажилгүй эрх баригчдаа эсэргүүцэн ийнхүү үсээ хуссан аж. 

 

Си Зиньпин тус улсыг тэргүүлэх болсноор хүний эрхийн хуульч, өмгөөлөгчдийг хоморголон баривчлах үйл явц эрчимжсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ээнээ:
Наад мэдээгээ аль улсад болсон. Бас зөв бич зарим нэг тэнэг гарууд Монголд болсон мэт уншаад бн. Эсвэл танай сайт хятадад бодлого бариад байна уу.
2018-12-20
Наад талаасаа 2 дахь нь лүүнзаа байнаа
2018-12-20
Манай Жавхланг дууриаж байгаа бол одоо нэг их эргэж ирэхгүй юмаа алдаж байгаа аятай өмийж ирээд л нүдэндээ нулимс мэлтэлзүзлэх ёстой доо
2018-12-19