Унгарчууд "боолын тухай хууль"-ийг эсэргүүцэн, жагслаа
2018-12-19

Унгарын нийслэл Будапешт хотноо олон мянган иргэн шинээр батлагдаад буй "Хөдөлмөрийн хууль"-ийг эсэргүүцэн жагссан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Нийслэл хотноо болсон эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 10 мянган хүн оролцсон гэнэ. Тэд Ерөнхий сайд Виктор Орбаныг огцрохыг шаарджээ. 

 

Жагсагчид эрх баригчдынхаа баталсан уг хуулийг хөдөлмөрийнх бус БООЛЫН ТУХАЙ ХУУЛЬ гэж нэрийджээ. 

 

Тус улсын эрх баригчид өнгөрөгч долоо хоногт шинэчилсэн хуулийг баталсан юм. Шинэчилсэн хөдөлмөрийн хуулинд "ажил олгогчид ажилтнуудаас жилд 250-400 хүртэлх илүү цаг ажиллахыг шаардах эрхтэй" гэж заажээ. 

 

Мөн илүү цагийн цалинг 2-3 жил хүртлэх хугацаагаар хойшлуулах боломжийг бий болгож, ажил хөдөлмөр эрхэлж буй унгарчуудад дарамт учруулжээ.

 

"Энэ хууль бидэнд бус бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн хууль" гэж жагсагчид үзэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин