Олигархиудын олонд хүртээлгүй ТЭМЦЭЛ
2018-12-19

 

МАН-ын бага хурал өнөөдөр болно. Эрх баригч хүчний бага хурлаас ихийг хүлээх шаардлагагүй. Эвдрэлцсэн талууд энэ хурлаар ойлголцолд хүрнэ гэж бүүр ч байхгүй. Бага хурлын өмнөтгөл болгож МАН-ын залуучууд намаа шинэчилж байгаагаа илэрхийлж, “60 тэрбум”-ынхантай хариуцлага тооцохыг шаардан Тусгаар тогтнолын ордондоо мэдээлэл хийсэн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрсөн дүүдээ ЖДҮХС-гаас зээл авч өгснийг баримттайгаар мэдээлж, 48 цагий дотор өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаасаа огцрохыг шаардлаа. Өнөөдрийн МАН-ын бага хурлаар М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол гэсэн нэр бүхий гишүүдээ намын гишүүнчлэлээс хасах, Н.Номтойбаяр зэрэг  зарим гишүүдийг бага хурлын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гарах талаар бор шувуу аль эрт жиргэсэн.

 

“60 тэрбум”-ынхантай хариуцлага тооцох эсэх нь 200 гаруй мянган гишүүнтэй гэгдэх Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын дарга У.Хүрэлсүхийн мэдлийнх байж болно. Нөгөө талд ЖДҮХС-гаас  эрх мэдэл, албан тушаалаа ашиглан зээл авсан  зохион байгуулалттай “бүлэг гэмт хэрэгт” Засгийн газар бүхэлдээ хамаараад байгаа.  Өмнө нь энэ асуудлаас үүдэн Засгийн газрын нэр бүхий гишүүнийг огцруулахыг УИХ-ын гишүүд шаардаж байсан. Тодруулбал, ЗТХ-ын сайд Я.Содбаатарт хариуцлага тооцох асуудлыг хөндөж, энэ нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар үргэлжлэн, гишүүдийн олноор Засгийн газар үлдсэн. Харин өнөөдрийн тухайд дахин энэ асуудал сөхөгдөж, Ерөнхий сайд  “ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг” гэж цоллогдоод байгаа.

 

Энэ үед “60 тэрбум”-ынхантай хариуцлага тооцож, ЖДҮХС-гаас зээл авсан зарим гишүүддээ арга хэмжээ аваад ч нийгэмд МАН хийгээд МАН-ын дарга нэр цэвэр үлдэхээсээ нэгэнт өнгөрсөн. Намаа цэвэрлэнэ, шүүнэ л гэж байгаа. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүйтэй агаар нэгэн. 

 

МАН-ын дотоод хагарал өнөөдөр төрийн нэр хүндийг унагах бүү хэл гацааж, байнгын парламентын үйл ажиллагаа тасалдаж, гацаанд оруулаад байгаа. Тиймээс ч УИХ гурван долоо хоног хуралдаж чадаагүй, байнгын хороодын хуралдаан хэдэнтээ хойшилсоор шинэ оныг угтах нь. Иргэд, тэр дундаа нийслэлчүүд эдийн засгийн хямралаас гадна эрүүл мэнд, амьд явах эрхээ төрөөс нэхээд ч нэмэргүй болсныг Улаанбаатарын утаа, угаараас харагдаж байна.

 

Тиймээс л өнөөдрийн МАН-ын бага хурал олигархиудын тэмцлээр үргэлжлэхээр олон нийтэд бидэнд түй ч хүртээлгүй билээ. Эндээс гарах шийдвэр, дараагийн үйл явцаас ЖДҮ-чид, “60 тэрбум”-ынхны хэн нь хүчтэй, бядтайгаа харуулах биз.

 

Түүнээс бус хоёр жилийн өмнө МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, “Бид зүтгэе, хамтдаа бүтээе” гэх  сэтгэл хөдөлгөсөн сайхан уриа лоозон 2016 оны сонгуулийн ялалттай хамт мартагдан салхинд хийсэн одсон. Өнөө ч эрх баригч хүчнийхэн албан тушаалын бялуугаа булаацалдаж, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа нэгнээ татан унагааж чирэн гаргахаа мэдэгдэн, Тусгаар тогтнолын ордон, Төрийн ордны хооронд жим гарган гүйлдсээр бүрэн эрхээ дуусгавар  болгох гэж байна. “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэдэг үгийг эрх мэдэл, албан тушаалд хүрсэн овлигогүй эрхмүүд умартдаг бололтой.

 

 Гэхдээ энэ бүх үйл явцын эцсийн шийдвэрийг хууль, шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтооно. Тиймээс л өнөөдрийн бага хурлаас олон нийт эрх баригч хүчний хэмжээний дорвитой шийдэл бус нэгэн намын дотоод асуудал хэрхэн өрнөхийг ажиглаж байна.

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-12-20
jeduchidteigee temts:
Sain huniig gutgej alna gdg 60 terbum gj ulger zohiogood tuv halhiin gishuuniig mongoliin turuus zailuulah ni JDU avsan gishuudteigee ehleed temts tegvel hurelsukh chi ardiin elch bolno
2018-12-19
Хүрэлсүхийг яасан гэж муулаад байгаа хятадууд вэ. Миеээтэйгээ урагшаа зайлцгаа. Та нарт эх орон ард түмний эрх ашиг гэдэг үг бол үнэ цэнэгүй. Эрлтйзүүд ялгараад эсэргүүцээд байгааг ард түмэн тэнэг биш харж л байна.
2018-12-19
АН=чөтгөр, МАН=шулам. АН, МАН чөтгөр, шулам уруугаа тонил.
2018-12-19
Бар:
Хулгайч нарын хонгил үүсч загалмайлсан эцэг нь булчин ихтэй боловсрол багатай топор хочтой хурандаа цолтой сэлэмтэй сүх тодорч хулгай нь илэрч нүдний боллоо. Сүр ихтэй хүний балаг их гэж хүрэл сэлэмт маань намаа сэглэж нөхдөө хуваалаа.
2018-12-19
Одоогийн МАН, АН нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!
2018-12-19
Одоогийн МАН бол нам биш, дээрэмчдийн бүлэг. Монгол орныг 1921-1990 онд туурга тусгаар улс болгож, үсрэнгүй хөгжүүлсэн, марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг Ардчилагсад 1990 онд амийг (марксист үзэл санааг нь) нь таслаж, булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг толгойдоо улаан алчуур зангидсан танхай балмад этгээд Америк Ардчиллыг үзэл санаагаа болгосон одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж ард иргэдийн толгойг эргүүлж, монголчуудаар тохуурхаж явна. Үүнмйг бичигч миний бие 1980-аад оны МАХН-ын гишүүн байсан бөгөөд марксист үзэл санааг дээдлэгч билээ.
2018-12-19
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2018-12-19
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад амийг (марксист үзэл санааг нь) нь таслаад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-19
Монгол орныг нийгэм, эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН, МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН, МАН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист намууд юм.
2018-12-19
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2018-12-19
L:
60 Ter bum aaa salah chuhal Ter Ounhorol Nomtoibayar Byambadorj geh shig um nud garah ni chuhal yamar ch garzgui umnuud tonil
2018-12-19
зочин:
Намын л хурал юм чинь намынхаа асуудлыг л шийднэ л дээ! Энэ шийдэл амжилттай болвол эх оронд эргэлт гаргах ач холбогдолтой л болно! ЖДҮ зохион байгуулалттай хэрэг эсэхийг хууль шийдэх ч, үүнл Хүрэлсүхийг буруутгахаас наана анх Банкны мэдлийн зэнл байсныг, яамныхаа мэдэлд шилжүүлэн авахыг санаачлан "зохион байгуулж" томчуудын зээлжих заиыг нээж өгсөн зохион байгуулалтын эзэн л хүлээх хэрэг байхдаа!
2018-12-19
medlegjihgui, moraljihgui yuu yarad mongol iin uls tor aimdin tam hever bain geji mergee toologt garcheeee
2018-12-19
medlegjihgui, moraljihgui yuu yarad mongol iin uls tor aimdin tam hever bain geji mergee toologt garcheeee
2018-12-19
medlegjihgui, moraljihgui yuu yarad mongol iin uls tor aimdin tam hever bain geji mergee toologt garcheeee
2018-12-19
Тэнэг сэтгүүлч:
Эргүү мал вэ. Зөвхөн 60 тэрбум юм уу??? Яаж сэтгүүлчийн диплом өвөртөлсөн ухаантай юм бол.
2018-12-19
mgl:
Хэзээ бид Монголчууд газрын наймаачин, 60 тэрбум, авилгач, хор найруулагч, урд зүгийн зээ, М.Энхболдоос салсан цагт Монгол улс хөгжинө... МАН болон Монгол заавал ялах ёстой...
2018-12-19