Х.Баттулга: ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа ахисан түвшинд гаргана
2018-12-19

Өнгөрсөн тавдугаар сард болсон “Монголын эдийн засгийн чуулган - 2018”-ын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 


 

  • Хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийн тулд бидэнд нухацтай бодох зүйл дэндүү их. Бид бодит үнэнийг сонсох, бэрх гашууныг ярих цаг мөчтэй тулж ирээд байна.

 

  • Янз бүрийн гоё нэртэй, дэврүүн төсөл санаачлахаас илүүтэй их гүрнүүдийн гео эдийн засаг, хүчний хуваарилалтыг анхаарах шаардлагатай болжээ. 

 

  • Монголын эдийн засагт  бодитоор нөлөөлж, эрх ашгаа тулгаж, гацааж бас урагшлуулж байдаг хүчин зүйл бол Их гүрнүүдийн геополитик, гео эдийн засгийн хандлага, хүчний хуваарьлалт, таталцал, түлхэлцэл юм

 

  • Дэлхийн эдийн засгийн томоохон хэвлэл Financial Times-ийн судлаач, нийтлэлч  Люси Хорнби Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчныг дэлхий дээр хамгийн либерал гэж үнэлэхээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал хэлбэртэй болгохоос буцдаггүй хэмээн дүгнэжээ. Гэтэл ийм байтал хөрөнгө оруулалт манайд орж ирэхгүй байгаа нь Засаглалын тогтворгүй байдал геополитикийн байдлаа тооцохгүй байгаатай холбоотой. 

 

  • Манай улс хөрөнгө оруулахад хууль эрх зүйн хамгийн либерал оронд тооцогдож байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй 80 орны жагсаалтад сураггүй байна.  

 

  • Монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. 

 

  • Монголын эдийн засаг гаднаас дэндүү хамааралтай. Энэ мэт мөн чанарыг ойлгохгүй бол явахгүй нь.

 

  • 2017 онд ДНБ 5.1 хувиөр өссөн гэдэг тоо Хойд Солонгосын нүүрсний экспортод  хориг тавьсантай холбоотой. Үүнд манай Засгийн газрын нөлөө байгаагүй. 

 

  • Мөнхийн хоёр хөршийн маань эдийн засаг ойрын гурван жилд 30 их наяд доллар болон тэлэх юм. Хоёр хөрштэйгөө бодлогоо уялдуулах, гуравдагч хөршийн ашиг сонирхлыг хангах шаардлагатай болж байна. 

 

  • Монгол улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсэх болно. Өргөдлөө гаргасан, тун удахгүй эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгднэ.

 

  • Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих юм. Ингэснээр хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийн зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. 

 

  • Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг ирсэн гэдгийг хэлмээр байна. 

 

  • Евроазийн интеграцид нэгдэн орсноор монголд үйлдвэрлэсэн 7,300 нэр төрлийн барааг Европын холбоо руу экспортын татваргүй, тооны хязгаар байхгүй гаргах эрхийг бүрэн утгаар нь ашиглах боломж нээгдэнэ.

 

  • ХАА, мал аж ахуйгаас олох орлогоо байгальд явавал ээлтэй болгох вэ гэдгээ тодорхойлбол ажлын байр, орлого ихээр нэмэгдэх судалгаа байна. Хийх мөнгө, мэдлэг чадвараас илүү улс төрийн чин эрмэлзэл дутаж байна.

 

  • Монгол Улсыг үеийн үед тэжээж тэтгэж ирсэн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас олох орлогоо яавал байгальд ээлтэйгээр өсгөх, тогтвортой байлгах вэ гэдэг дээр сэтгэлээ чилээж, шийдлээ олох юм бол үй олон ажлын байр, үлэмж хэмжээний орлого бэлэн байна. 

 

  • Манай экспортын 96 хувийг ердөө 10 нэр төрлийн түүхий эд эзэлж байна. Ядахнаа хагас боловсруулж, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд л богино хугацаанд бид 30 тэрбум долларын эдийн засагтай болж, хуримтлал үүсгэх, дараагийн шатны хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй болохоор байна.

 

  • Мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улстөрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна. 

 

  • Дундад зууны сэтгэгч Никколо Макиавелли улс орнуудын амжилтанд хүрэхэд нөлөөлдөг гурван хүчин зүйлийг тодорхойлжээ.

 

  • -Вирту (Virtù) буюу эрх баригчдын эр зориг, шийдэмгий байдал

 

  • -Несэсита (Necessita)  буюу хэрэгтэй шаардлагатай гэж тооцсон зүйлсийг хэрэгжүүлэх удирдагчдын хүсэл эрмэлзэл.
    -Фортуна (Fortuna) буюу аз хийморь.

 

  • Эрс шийдэмгий, зоригтой, шаардлагатай гэж үзсэн зүйлээ хэрэгжүүлэх чадвартай улс төрч л аз хийморьтой байж улс орноо амжилтанд хөтлөдөг болохыг Макиавелли хэлсэн юм. Өнөөдөр монгол улсад, монголын эдийн засагт дутагдаж байгаа зүйл бол ердөө л энэ. Эрх баригчдад үндсэндээ бүтэн нэг жил, хагасын л хугацаа үлдлээ. Одоо шийдэх, хийх бүтээх цаг. 

 

  • Манай засаглалын чадвар бүх талаараа доройтжээ. Энэ нь гадаадад суух элчин сайдуудын томилгоон дээр тод харагдаж байна. Намд зүтгэсэн байдал, өргөсөн хандив гэх зэрэг үзүүлэлтээр, шагналын журмаар элчинг томилдог байдалтай би эвлэрэхгүй. Элчин сайдууд Монгол руу хөрөнгө оруулалт татах, монголоос худалдан авалт хийлгэж, экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж чадахгүй бол тэнд мануухай болоод суух шаардлага байхгүй. 

 

  • Монголын эдийн засгийн чуулган 8 жил зохиогдлоо. Энд жил бүр хэдэн хүн цуглаад ханатлаа цэцэрхэж, ухаалаг дүр эсгэж байгаад тардгаа болимоор байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг, хэрэгжих боломжит шийдлүүдийг л тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах, арилгах талаар л илүүтэй ярилцаасай гэж хүсэх байна. 

 

Эх сурвалж: ikon.mn

Shuud.mn
Сонин хачин
Ene medleggui humuus tv uzeesei:
Arai ugui bailgui de temuujin gishuunii nevtruulgiig humuus uzeesei bilee
2018-12-20
zochin:
Harin tiimee nuguu mongol chini yagad hyatadtai gar bariad ineechihsen zogsoj baih chini
2018-12-19
Kkkk:
Tom heruul uusgechiheed araar n tomor zamiin ahuuh hural bolood ongorvoo gej.mongoliin tz gomdolgui gesen geluu
2018-12-19
Ордуудаа аваад монголоос зайлаасай энэ муу хужаа санаатай новш
2018-12-19
zochin:
Harin tiimee nuguu mongol chini yagad hyatadtai gar bariad ineechihsen zogsoj baih chini
Иргэн:
ХААд урд хөршөөс хөрөнгө оруулна гэхээр монгол жинхэнээсээ хараат болох юм биш үү. Дотоодын хөрөнгө оруулогчдаа дэмжиж хийвэл дээр баймаар юм. Юу л болоод бн даа
2018-12-19
zochin:
nugu hyatad tank naas aidag hun chin buur hyatdad helee neej uguh gej uzej baih chin. ene arai dendnee. SHHAB d oruul tegeel hyatad n erhsheeld orlo
2018-12-19
Nuguu uzen yadaad baidag Hujaadaa Mongoliig zarahaar shiidjee.
2018-12-19
Yaanaa yaana.
2018-12-19
зочин:
Монгол ялна Монголоо зарна тодорхой
2018-12-19
Энийг хурдан зайлуулахгvй бол Монголые тусгаар тогтнолыг Орос, Хятадад зарахнээ 700 тэрбумын хулгайч чинь.
2018-12-19
Энэ төрийн хутгуурыг хурдхан зайлуулахгүй бол Монголын төрийг самраад дуусгалаа. Яаая даа байз...
2018-12-19