Цагаачлалын асуудлаас болж, Ерөнхий сайд огцорлоо
2018-12-19

Бельгийн эзэн хаан Филипп өчигдөр Ерөнхий сайд Шарль Мишелийн Засгийн газрыг огцруулах тухай хүсэлтийг хүлээн авсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Хааны ордон "Эзэн хаан дээрх хүсэлтийг хүлээн авсан боловч Засгийн газрыг огцруулах асуудлыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа. Белгийн төрийн уламжлалын дагуу эзэн хаан эхний ээлжинд эрх баригч болон парламентад суудалтай намуудын удирдлагуудтай уулзаж, хэлэлцдэг. Энэ дэгийн дагуу шийдвэрээ гаргана" гэж уламжлав. 

 

Ерөнхий сайдын шийдвэрийг цаг үеэ олоогүй хэмээн иргэд шүүмжилж байна. Засгийг барих хамтарсан эвсэл задарсны дараахан Ерөнхий сайд үүрэгт ажлаасаа огцорчээ. 

 

Цагаачлалын асуудлаарх НҮБ-ын гэрээнээс болж, Засгийн газрын зөрчилдөөн эхэлж, ийнхүү Ерөнхий сайд нь огцроход хүрчээ. 

 

Уг гэрээг Ерөнхий сайдын тэргүүлдэг нам дэмжсэн ч хамгийн олон суудалтай, хэт барууны үзэлтэй “Шинэ Фламандын эвсэл” дэмжихээс татгалзаж, эвслээс гарч буйгаа зарлажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин