ФОТО: Цагдаагийн ажлаар бахархах 80 зураг
2018-12-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс алба хаагчдын дунд зохион байгуулсан “Миний ажил-миний бахархал” гэрэл зургийн уралдааны эцсийн шалгаруулалтад тэнцсэн бүтээлүүдээр “Blue Mon” арт галлерейд үзэсгэлэн дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2018.12.19/ боллоо.

 

Алба хаагчдын эерэг хандлагыг нэмэгдүүлэх, ажлаараа бахархах сэтгэгдэл төрүүлэх, тэдний үйл хэрэг, байгууллагын үйл ажиллагаа, албаны техник хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан уг гэрэл зургийн уралдаанд 38 анги, байгууллагаас 200 гаруй бүтээл ирүүлжээ. Эдгээр бүтээлийг мэргэжлийн гэрэл зурагчид шүүж, шилдэг 80 бүтээлийг тодруулсан байна.

 

Шилдэг 80 гэрэл зургийг “Миний ажил-Миний бахархал” үзэсгэлэнд дэлгэжээ.

 

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагчдын агшин гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг “Миний ажил-миний бахархал”-аас тольдоорой. 

 

“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн хоёр өдрийн турш үзэгчдийн хүртээл болно.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин