Франц ядуу иргэддээ мөнгө тарааж, баярлахад нь тусална
2018-12-19

Францын эрх баригчид Зул сарын баярын өмнө орлого багатай, амьжиргааны түвшин доогуур иргэддээ зориулан урамшуулал олгодог уламжлалтай билээ. Уг аян 1988 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжиж буй юм. 

 

 

Энэ жил эрх баригчид "ядууст олгох Зул сарын урамшуулал"-д 500 сая евро төсөвлөсөн талаар "www.handofmoscow.com" сайт мэдээлэв. 

 

"Уг урамшуулалыг энэ баасан гаригаас тусгай төвүүдээр тараахаар болж, бэлтгэл ажлаа базааж эхэлсэн" талаар тус улсын Сангийн яамаас уламжилжээ.

 

Дээрх урамшуулалыг энэ жил 2.3 сая иргэнд хуваан олгох ба тэд баярын ширээгээ засах, хүүхдийн бэлэг авахад зарцуулах аж. 

 

Орлогогүй ганц бие мөн хүүхэдгүй иргэн 150 евро, хүүхэдгүй залуу хос 228 евро, өрх толгойлсон эцэг, эх 228-442 еврог хүүхдийн тооноос хамаарч олгохоор болжээ. 

 

2017 онд тус урамшуулалыг 2.5 сая иргэнд хуваан олгожээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин