Шинэ тэсрэлт-Ногоон киоск
2018-12-20

Бид бүхэн шинэ технологи, шилдэг шийдлийг бусдаас түрүүлж “Шинэ технологи” буландаа танилцуулан, туршихыг зорьдог билээ. Энэ удаа бид банкны бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь авах боломжтой ХААН Банкны өөртөө үйлчлэх банк КИОСК машиныг онцлон танилцуулж байна.

 

Танилц!

КИОСК

 

 

ХАМГИЙН ТААЛАМЖТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ! – ВИДЕО ТУСЛАХ

 

Шинэ үеийн ухаалаг банк КИОСК-оор дамжуулан банкны мэдээллийн операторуудтай шууд холбогдох боломжтой. Анх харахад АТМ шиг хэрнээ хажуугаас нь зүүлттэй харилцуур тун сонирхол татсан юм. Харилцуурыг аваад фэйсбүүкээр видео дуудлага хийдэгтэй нэгэн адил та шууд онлайн туслахтай холбогдох боломжтой. Харилцагчийн аюулгүй байдлыг бодолцож банкны ажилтан танд зөвхөн зааварчилгаа л өгөх гэнэ. Хэдийгээр энэхүү харилцуураар та КИОСК машиныг хэрхэн ашиглах тухай ажилтнаас заавар авах зориулалттай ч үйлчилгээний талаар болон бусад санал хүсэлтээ шууд өгч болох нь ээ. Нэмэх нэг оноо!

 

 

 

ЭНЭ БҮХЭН ХЭЗЭЭ ЭХЛЭВ?

 

Өнгөрсөн хугацааны туршид бид өөрөө өөртөө үйлчлэх санхүүгийн боловсролд суралцсаар ирсэн. Би хувьдаа анх удаа АТМ-аас мөнгө авч үзэхдээ яагаад ч юм ихэд сандран шүүрч авч байж билээ. Төмөр машин мөнгийг минь өгөхгүй буцаагаад татчих юм шиг мэдрэмж төрсөн хэрэг. Харин одоо тэр л төмөр машиндаа хамгийн ихээр итгэж мөнгөө хадгалуулж байна. Энэ бүхэн тэгэхээр хаанаас эхтэй вэ? Нийтлэл бэлтгэн суухдаа нээж үзсэн АТМ машины түүх ч бас шаггүй сонирхолтой юм билээ. Банкны үйлчилгээг автоматжуулах санаа тэртээ 1939 оноос эхтэй бөгөөд Макаод 100.000 хүн тутамд 254 ширхэг АТМ машин ногддог гэдгээр дэлхийд тэргүүлдэг. Харин Пакистан улсын Төв банкинд нэмэх 40 градус хүртэлх халуунд ажиллах чадвартай АТМ байдаг аж. Энэ талаар та дэлгэрэнгүй сонирхож байвал ЭНД-ээс мэдээллийг авах боломжтой.

 

АТМ зөвхөн бэлэн зарлагын гүйлгээ хийдэг.  Хожим нь бид орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой АТМ-тэй танилцсан. Тэгвэл эдгээрээс бусад үйлчилгээ буюу банкинд заавал очиж, теллерээс авах шаардлагатай зарим үйлчилгээ бий. Тухайлбал, банкны албан ёсны тамга тэмдэгтэй дансны тодорхойлолт, хуулгаа хэвлүүлэх, зээлтэй зээлгүй лавлагаа авах, банк дотроо болон бусад банк руу гүйлгээ хийх, мөн интернэт банк, аппликейшн, мобайл банк, ухаалаг мэдээ, карт захиалхах зэрэг үйлчилгээг шинээр нээлгэхийн тулд зайлшгүй банк зорьдог байлаа. Одоо тэгвэл энэ бүхний хариулт нь Киоск машин. Бэлэн бус гүйлгээ хийхээс гадна санхүүгийн бус үйлчилгээг энэхүү төхөөрөмжөөс авах боломжтой. Дахиад нэмэх нэг оноо.

 

/ Харилцагч, КИОСК машинаар үйлчлүүлэгч С.Хонгорзул/

 

“Ямар ч амар хялбар ашиглах боломжтой төхөөрөмж байлаа ч эхний удаа заавал  зааварчилгаа хэрэгтэй байдаг. Энэ Киоск төхөөрөмжийг ашиглахад харилцуураар ажилтантай холбогдож видео зааварчилгаа өгөх нь маш их таалагдаж байна. Би дөнгөж сая банкны теллерээс авсантай яг ижилхэн тамгатай дансны хуулгаа хэвлүүлээд авчихлаа. Өнөөдөр манайд нэг стандартын үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг санагддаг. Тэгвэл энэ төхөөрөмжөөс банкны үйлчилгээг хаа ч яг л нэг ижил стандартаар хүртэх нь байна. Таалагдаж байна.

 

ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦААНААС ХАМААРАЛГҮЙ

 

Завгүй ажлынхаа хажуугаар банкинд дугаарлаж зогсох харамсалтай. Дэлгүүр орох зуурт, эсвэл бензин авахаар хүлээхдээ санхүүгийн хэрэгцээгээ шийдчихдэг бол тун догь. Банк хаахаас өмнө гэж яаралгүй ажлаа амжуулах боломж гээд төсөөл дөө?

 

Урьдчилсан тооцоогоор арван хүн тутмын гурав нь энэхүү төхөөрөмжөөр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага бий гэсэн судалгаа гарсан. Банкны цагийн хуваарьт баригдахгүй тул хэрэглэгч өөрийн хүссэн цагтаа үйлчилгээ авах боломжтой. Энэ л орчин үеийн нийгэмд амьдарч буй хэн бүхэнд хамгийн хэрэгцээтэй зүйл билээ. Байршлын хувьд доор зурагт үзүүлсэн газруудад киоск суурилуулаад буй бөгөөд 2019 онд Монгол Улсын хэмжээнд 100 Киоск шинээр тавихаар төлөвлөсөн гэнэ.

 

 

 

АЮУЛГҮЙ БАНК

 

Заримдаа их хэмжээний бэлэн мөнгө данснаасаа авах тохиолдолд яагаад ч юм банкнаас гарч явахад хэн нэгэн этгээд араас дагаж байх вий гэх айдас төрдөг. Бас нэг хүндрэлтэй зүйл нь банк хооронд болон өндөр дүнтэй гүйлгээ хийх үед заавал теллерийн гарын үсгээр баталгаажуулсан баримт шаардах тохиолдол гардаг. Энэхүү төхөөрөмжний бас нэгэн давуу тал нь энэ бүх асуудлыг  танд шийдэж өгнө. Өөрөөр хэлбэл, өндөр дүнтэй бэлэн бус гүйлгээ хийх боломжтойгоос гадна шилжүүлгийн баримтаа хэвлүүлээд авах боломжтой. Миний олж харснаар банкинд байгаа хамгийн аюулгүй  үйлчилгээ бол Киоск юм.

 

Аюулгүй гэснээс, энэхүү төхөөрөмж тухайн хүний хурууны хээгээр танин баталгаажуулдаг учраас адил төстэй царайтай ах дүүс, тухайлбал тантай усны дусал мэт ижилхэн хэн ч байлаа гэсэн таны өмнөөс бичиг баримтаар тань үйлчлүүлэх боломжгүй.

 

Киоск төхөөрөмж хоёр төрлийн камертай. Нэг нь эгц урдаас нь харсан камер.  Тухайн хүний нүүрний хэсгийг бичлэгт буулгах бол нөгөө нь, ойр хавийн үзэгдэх орчныг харуулсан камер. Энэ нь тухайн төхөөрөмжтэй харилцаж байх үед ямар нэг байдлаар харилцагч дарамтанд орсон эсэхийг давхар хянана.

 

ЭКО ХЭРЭГЛЭЭ

 

Банкны нэг удаагийн гүйлгээ бүрд 1-2 цаас ашигладаг гэж тооцвол өдөрт үйлчлүүлсэн хэдэн зуун хүн хэчнээн хэмжээний цаас хэвлүүлж, тэр хэмжээгээр ой мод цөөрч байдгийг та мэдэх үү. Тэгвэл банкаар үйлчлүүлдэг хүмүүс интернэт банк, мобайл банк, мөн киоскийн тусламжтай санхүүгийн хэрэгцээгээ хангаснаар жилд өч төчнөөн модыг тайрагдаж цаас болохоос нь аврах боломжтой. Хэрхэн хэмнэх вэ, гэж үү? Тухайлбал, та Киоск төхөөрөмжөөс дансны тодорхойлолт, хуулга авахдаа хүсэлт гаргасан байгууллага руугаа цахим шуудангийн хаягаар нь шууд илгээж болно. Өөрийн хувийн цахим хаяг руугаа ч илгээх бололцоотой. Мэдээж энэ тохиолдолд цаасаар хэвлэж аваагүй учир ямар ч үнэ төлбөргүй. Бусад үйлчилгээний байгууллагуудыг ч мөн энэ чиглэлд анхаараасай хэмээн бодсоноо нуух юун.

 

Ийнхүү шинэ үеийн цахим банк Киоск төхөөрөмжтэй танилцах аялал маань өндөрлөж байна. Дэлхий даяар, ялангуяа Азийн улс орнуудад сүүлийн нэг, хоёрхон жилийн өмнө танилцуулагдсан Өөртөө үйлчлэх банкны цогц хувилбар =АТМ + Киоск бол бид банкны үйлчилгээг дэлхий нийттэй хамт хүртэж, тэдэнтэй эн зэрэгцэн алхаж буйн баталгаа болжээ. Банкинд биш, амьдралдаа илүү их цаг зарцуулаарай.

 

Танд амжилт хүсье.

Shuud.mn
Сонин хачин