Дотуур байрны 80 хүүхэд хоолны хордлогод оржээ
2018-12-21

 

 

Энэ оны байдлаар Улсын хэмжээнд хоолны хордлогот халдвар нэмэгдэж, 30-аас дээш хүнийг хамарсан 16 тохиолдлоор 560 гаруй хүн хоолны хордлогот хавдраар өвчилсөн байна.

 

Хамгийн сүүлд 12 сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дотуур байрны 80 хүүхэд дотуур байрны хоолыг идсэнээр хордлого авч өнөөдрийн байдлаар 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч эрүүл мэндийн байгууллагад тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

 

Эрүүл мэндийн яамнаас хоолны хордлогоос сэргийлэх, эрүүл зөв хоол сонгохыг анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
дотуур байрны хүүхдүүд өөрсдөө хоол хийж идэж чадаа юу, цаанаас өгч байгаа хоолыг идэж хордсон байхад Эрүүл мэндийн яамнаас хоолны хордлогоос сэргийлэх, эрүүл зөв хоол сонгохыг анхааруулж байна юу хэлээд байгаа юм бээ. ерөнхий боловрсолын хүүхдүүд өөрсдийгөө авч явж чадах уу, эрүүл зөв хоол моол гээд ярьж чадах уу?
2018-12-21