Хүүхдэд ундаа, шоколадны оронд сүү, тараг бэлэглэхийг зөвлөлөө
2018-12-21

Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд эцэг эхчүүд болоод сургууль, цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдэд бэлэг өгдөг уламжлалтай. Хүүхдийн бэлгийг сонгохдоо сахарын агууламж багатай бүтээгдэхүүн болох ааруул, сүү, тараг гэх зэрэг цагаа идээ болон цэвэр жимс жимсгэнэ сонгохыг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн, хоол судлаач зөвлөж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүүхдийн бэлгийг сонгохдоо сахарын орцтой бүтээгдэхүүнээс татгалзаж, хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй юм. Сахарыг тогтмол их хэрэглэснээр шүдний өвчлөл үүсэхээс гадна хүүхдэд шаардлагатай эрдэс бодис, амин дэм, үүрэг гэх мэт шимт бодисуудыг хүүхдэд өгөхгүй харин ч хоосон илчлэг үүсгэдэг байна.

 

Нэг уут бэлгэнээс хүүхэд 300-400 грамм сахар авдаг. Тэгэхээр нэг өдөрт авах ёстой илчлэгийг нэг уут бэлгэнээс авч байгаа гэсэн үг. Ингэснээр хүүхдэд таргалалт үүсэх эрсдэлтэй. Учир нь илчлэг илүүдсэнээр өөх тос болон хувирч таргалалт үүсдэг байна. Тиймээс хүүхэддээ аль болох сахар багатай бэлэг сонгохыг зөвлөлөө.

 

Харин хүүхдийн сахарын стандарт хэрэгцээ 25 грамм орчим байдаг аж. Хүүхдийн бэлгэнд хайрцагтай болон лаазтай ундаа багтаах нь элбэг. Тэгвэл 500 миллитр чихэрлэг ундаанд 36 грамм сахар агуулагддаг байна. Энэ мэтчилэн чихэрлэг, хийжүүлсэн ундаанууд сахарын агууламж ихтэй байдаг. Мөн 90 грамм шоколоданд 54 грамм сахар байдаг. Энэ нь хүүхдийн сахарын хэрэглэх ёстой сахарын хэмжээнээс хоёр дахин их гэсэн үг. Тиймээс шоколад, чихэрлэг ундаа зэргийг хүүхэд бэлэглэхгүй байх нь зөв юм.

 

Харин ундаа, чихэр, шоколадны оронд дараах бүтээгдэхүүнийг сонгохыг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Үүнд:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүү /кальци, Д аминдэмээр баялаг/

 

Тараг

 

Ээдэм /Кальци, уургаар баялаг/

 

Цэвэр жимсний шүүс /Сахарын агууламжтай ч жимсний шүүс учраас хүүхдийг аминдэмээр тэтгэж, дархлаа дэмжинэ/

 

Ногоон алим /А аминдэмээр баялаг/

 

Ааруул /кальцаар баярлаг/

 

Тоглох дуртай тоглоом, унших дуртай үлгэрийн ном гэх мэтчилэн эрүүл, эрдэс бодис аминдэмээр баялаг бэлэг сонгохыг зөвлөж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Naad juusnii sawalgaan deer chin E gsn temdeglegeetei toonuud bga tsagt 100% eco,eruul gj helj bolhuu
2018-12-21
altai:
Энэ жүүс сүү тарагт сахар их байдаг шүү дээ сахараа багасгавал авмааар л бна.
2018-12-21
suu:
za tegeed manai suu tarag jinhene gej baihgui dan huurai suu
2018-12-21