Баянзүрх дүүргийн 40 байршилд хяналтын камертай боллоо
2018-12-21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь дүүргийн 8,9,10,11,12,17,20,23,28 дугаар хороодын нутаг дэвсгэрийн хариуцан ажилладаг. Энэ онд тус хэлтсийн хэмжээнд нийт 1.456 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10,4 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Иймд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгдэж байгаа тус хороодын 40 байршилд утасгүй сүлжээний дамжуулалтыг хийхээр боллоо.

 

 

Хяналтын камерууд нь 2560*1440 хүртэл пикселийн нягтралтай дүрсийг 4,8-120 мм хүртэл дурангаар татаж,  25 дахин томруулах боломжтой юм. Түүнчлэн хяналтын камерууд нь 360  градус эргэх бөгөөд шөнийн горимд 150 метр  хүртэлх зайны дүрсийг харах,сүлжээ тасарсан нөхцөлд камер дээрээ бүтэн өдрийн бичлэгийг хадгалж дамжуулах юм.

 

Тус телехяналтын камерын төвийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга Д.Болормаа, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга П.Сумъяасүрэн, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Б.Оюутболд, 23 хорооны Засаг дарга Д.Энхтүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Түүнчлэн энэ үеэр албан үүргээ амжилттай биелүүлж, бусдыгаа манлайлсан албан хаагчдыг дүүргийн ИТХ-ын даргын Өргөмжлөл болон Засаг даргын Өргөмжлөлөөр шагнасан юм. 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
Хүндэт ноён / хатагтай, Энэ нь Adityapradhan эмнэлгийн талаар олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 сая доллараар зардаг Сонирхсон хандивлагчид манай имэйлээр яаралтай холбоо барина уу. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа тул юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй өнөөдөр DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой. Манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул бид танд бөөрнийхөө сайн хэмжээг санал болгоно. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. Вэб: https://www.drpradhanurologist.com
2020-06-29
зочин:
олон камер тавих л юм ашиглаж мэдэхгүй хоосон толгойнууд ажиллаж чадахгүй залхуунуудаар дүүрсэн вм уу БЗД цагдаагиин газар али эрт ѳргѳдѳл ѳгсѳн камерээ шүүхгүй юм бол! камер нэмж яадаг юм?! 1000камер байгаад ашиглахгүй бол тэнд манухай ш дээ!Дарга нар тууз хайчлаад шоудаад доодохууд нь зүгээр сууж шоудаад ичихгүй шагнуулаад гээд хѳѳрцѳглѳѳд энэ бзд цагдаа болиосой
2019-07-19
Тууз хайчладагаа болимоор юм
2018-12-23
16 horoond taviad uguuch:
16 horoond taviach.mashinii ed angi. Tesgeehguishdee.sayhan 1 sonata hurtel butneeree alga bolsonshdee
2018-12-22
Heden camer tawial biz tuuz haachilj yadag bnaa suguud
2018-12-21
зочин:
ямар үнэтэй хийгдсэнийг нь бич л дээ хэрэгцээг далимдуулж мөнгө угаадаг байдал байдаг даа
2018-12-21