Үйлдвэрлэсэн он сар бичигдээгүй бялууг хөлдөөсөн байдлаар зарж байжээ
2018-12-22

 

‎Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн хүнсний захад хяналт шалгалт хийхэд Улаанбаатар хотын “Гунахонгор” ХХК-нд үйлдвэрлэсэн гэх хаягтай, үйлдвэрлэсэн он саргүй, хадгалах хугацаа, нөхцөл бичигдээгүй бялууг ил задгай, хөлдөөж зарсан, тус аймгийн “Сувдбэйкери”-д үйлдвэрлэгдсэн бялуу он сар бичигдээгүй, цагаан будаа гэсэн уутанд элсэн чихэр савласан, багцалсан бэлгэнд хугацаа дууссан “Контек” жигнэмэг боосон, лаазтай нөөшилсөн бүтээгдэхүүнийг хөлдсөн байдалтайгаар худалдаалж байсан зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллав.

 

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар шошгын зөрчилтэй 100 гаруй ширхэг чацарганы шүүсийг буцаан татуулж, хэрэглээний хугацаа дууссан 31 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгууллаа.

Shuud.mn
Сонин хачин
bayar:
xuurxiis xot xuduugui negniigee xorloj alax geed baina uu shunal geechid bainauu
2018-12-23