Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
2018-12-23

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч чангарна.

 

2018 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас екундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин