Фэйсбүүк дэх сэтгэгдлээсээ болж, сэтгүүлч ял авав
2018-12-24

Энэтхэгийн “ISTV”-ийн сувгийн сэтгүүлч Кишоречандра Ванкем гэгчид шүүхээс нэг жилийн хорих ял оноосон талаар “www.nenow.in” сайт мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан сэтгүүлч эрийг өнгөрөгч амралтын өдөр Мьянмарын хилийн ойролцоогоос баривчилсан гэнэ.

 

Тэрбээр энэ сарын 19-нд фэйсбүүк хуудастаа дөрвөн бичлэг байршуулахаас гадна “Өнөөгийн Засгийн газар бол Ерөнхий сайд Нарендра Модигийн “утсан хүүхэлдэй” гэж бичжээ.

 

Түүнийг “нийгмийн сүлжээ ашиглаж, олон нийтийн санаа бодлыг өөрчлөхийг оролдсон, тэмцэл жагсаалд бусдыг өдөөн турхирсан, төр засгаа гутаан доромжилсон” гэж буруутгасан байна.

 

Уг баривчилгааны дараа сэтгүүлчийн эхнэр “Бүү санаа зов. Үнэн ялах болно” гэж мэдэгдэв.

 

Сэтгүүлч өнгөрсөн наймдугаар сард мөн фэйсбүүкт нийтэлсэн хоёр сэтгэгдлээсээ болж, дөрвөн хоног хоригдож байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин