“Дакар ралли-2019”-д оролцох Монголын баг Перуг зориход бэлэн болжээ
2018-12-24

“Дакар ралли-2019” уралдаанд оролцох Монголын багийн тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тэд 41 дэх удаагийн Дакар ралли-д Монгол Улсаа төлөөлөн оролцохоор  Перу улсыг зориход бэлэн болжээ.

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монголын багийн жолоочоор мото спортын ОУХМ Бямбацогт, багийн ахлагч чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, механикаар ОУХМ Баттөр, жолооч орчуулагчаар Тэмүүжин нар ажиллана.

 

Дакар раллид Монголын моточид 2013 оноос орж эхэлсэн байна. Харин автомашины төрлөөр 2015 оноос тус уралдаанд оролцжээ. Энэ удаа шинэ ангилалд Монголын бүрэн баг оролцож байгаагаараа онцлогтой гэдгийг тэд хэлж байна.

 

 

“Дакар ралли-2019” уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 6-17-ны өдрүүдэд Перу улсад болно. Нийт 5000 км уралдах бөгөөд замын 70 хувь нь элсэн цөлд үргэлжлэх аж.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин