БНХАУ: “Huawei”-ийн захирлыг баривчлах тушаалаа ЦУЦАЛ
2018-12-25

АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу Канадын тал энэ сарын 1-нд БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньжоуг баривчлан, саатуулсан билээ.

 

 

Вашингтон уг баривчилгааны талаар олон нийтэд "Мэн Ваньжоу эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Ираны Засгийн газарт технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байж болзошгүй" хэмээн мэдэгдсэн юм.

 

"Хэрвээ тэрбээр эдийн засгийн хориг арга хэмжээ зөрчсөн нь тогтоогдвол хамгийн багадаа 30 жилийн авч магадгүй" гэж АНУ сануулаад буй. 

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр АНУ-ын эрх баригчдад хандан мэдэгдэл хийсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

"БНХАУ-ын иргэнийг баривчлах хүсэлтээ нэн даруй цуцлах хэрэгтэй. Хэрвээ хориг арга хэмжээгээ цуцлахгүй бол бид хариу арга хэмжээ авсаар байх болно- гэж уламжлав.

 

"Олон улсын хоригийн зөрчин, АНУ-ын хүсэлтээр Канад хууль бус баривчилгаа явуулсан" гэж тус яамнаас онцолжээ. 

 

БНХАУ-ын тал Канадын гурван иргэнийг шалтгаангүйгээр баривчилсан нь хоёр улсын дунд МАРГААН үүсгэж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин