Лиам, Майли нар НУУЦААР ГЭРЛЭЖЭЭ
2018-12-25

Жүжигчин Лиам Хемсворт болон дуучин Майли Сайрус нар хэдхэн өдрийн өмнө НУУЦААР ХУРИМЛАСАН гэж “www.dailystar.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Дуучин бүсгүй өчигдөр Лиамын хамтаар хуримын бялуу зүсэж буй хэд хэдэн зургийг өөрийн инстаграм хуудастаа байршуулсан байна.

 

Уг зургуудаас харахад хос хуримаа хийсэн байж магадгүй гэж шар хэвлэлүүд бичжээ.

 

Хос 2012 оны зургаадугаар сард Малибу дахь амралтын газарт сүй тавьж байсан юм. Гэхдээ 2016 онд сүйгээ цуцалж, жил орчим тусдаа амьдарсаны дараа 2017 оны эхээр эргэн нийлж, дахин сүй тавьсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин