Цуутай оддын дуулиант САЛАЛТУУД
2018-12-26

Энэ онд салсан олны танил эрхмүүдийн мэдээллийг хүргэж байна. Энэ талаар “www.usmagazine.com” сайт мэдээллээ.

 

Теру, Энистон

 

 

Холливуудын нэрт жүжигчин  Жастин Теруг болон Женнифер Энистон нар энэ оны эхээр салцгаасан билээ. Тэд 2015 оноос болзож, 2016 оны есдүгээр сард нууцаар хуримласан юм.

 

Кристен Стюарт

 

 

“Бүрэнхий” цувралын од Кристен Стюарт хоёр жил гаруй үерхсэн найз бүсгүй, загвар өмсөгч Стеллагаас салсан юм.

 

Найл Харон  

 

 

Британийн шилдэг хөвгүүдийн хамтлагийн нэг “One Direction”-ийн гишүүн Найл Харон  “Pitch Perfect 3” киноны жүжигчин Хейли Стейнфилдээс салсан юм. Тэд 2017 оны хоёрдугаар сараас үерхсэн ба гурван сарын өмнө салцгаажээ.

 

Сарди Би

 

 

Реппер хос Оффшот, Сарди Би нар өнгөрөгч онд сүр дуулиантай хуримаа хийж, өнгөрөгч зун бяцхан охиноо угтан авсан ч сарын өмнө салж буйгаа нийтэд зарласан билээ.

 

Роберт Де Ниро

 

 

Холливуудын нэрт жүжигчин Роберт Де Ниро 20 жил ханилсан гэргий  Грейс Хайтауэрээс өнгөрөгч сард салж буйгаа зарласан билээ.


Парис Хилтон

 

 

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон өнгөрсөн онд сүй тавьсан жүжигчин Крис Залкагаас салсан билээ. Хос хуримаа хийхээсээ ганцхан сарын өмнө тодорхойгүй шалтгаанаар салцгаажээ.

 

Дидди

 

 

Реппер Дидди өнгөрөгч аравдугаар сард 11 жил ханилсан Кассигаас салж буйгаа зарласан билээ.

 

Ариана Гранде

 

 

Дуучин Ариана Гранде хэдхэн сарын өмнө “Saturday Night Live star” шоуны жүжигчин Пете Давидсоноос салсан билээ.

 

Бен Аффлек

 

 

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек модель найз бүсгүй Шона Секстоноос салсан билээ. Тэд 2017 оны долоодугаар сараас 2018 оны наймдугаар сар хүртэл болзжээ.

 

Бен Аффлек

 

 

Жүжигчин эр мөн продюсер Линдсэй Шукус гэх бүсгүйгээс хэдхэн сарын өмнө салсан билээ.

 

Кортни Кардашиан

 

 

Реалити шоуны од, гурван хүүхдийн эх Кортни Кардашиан өөрөөсөө 13 насаар дүү Бенджимагаас салсан юм. Тэд найман сарын хугацаанд болзож, хамтран амьдарчээ.

 

Жош Духемал

 

 

Холливуудын нэрт жүжигчин Жош Духемал таван сар болсон Эза Гонзолас гэх бүсгүйгээс салжээ.

 

Шерил

 

 

Дуучин Шерил болон Лиам Пейн нар энэ оны эхээр тодорхойгүй шалтгаанаар салцгаасан билээ. Хос Биэр гэх хүүтэй.

 

Сэм Смит

 

 

Британийн нэрт дуучин Сэм Смит найз залуу, жүжигчин Брэндон Флуннаас салжээ.

 

Эмма Уатсон

 

 

“Харри Поттер” цувралын од Эмма Уатсон дөрвөн сар болзсон Чорд гэх залуугаас салжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин