Ш.Сайхансамбуу: УИХ-ыг тарааж, МАН-ыг татан буулгавал ард түмэн алга ташина
2018-12-26

УИХ–ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

 

 

–Та 2017 онд “УИХ–ыг тараах хэрэгтэй, Ерөнхийлөгч зөөлдөөд байна” гэж хэвлэлээр ярьж байсан. Өнөөдөр энэ асуудал ид яригдаж байгааг та ямар өнцгөөс харж байна?

 

-Анх 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал авахад “60 тэрбумын хэрэг” яригдсан. Би тухайн үед хууль бус УИХ бүрэлдлээ. Их хурал нь хууль бус учраас Засгийн газар нь ч хууль бус. Эндээс хэзээ ч зөв шийдвэр гарахгүй” гэдэг талаас нь шүүмжлэлтэй хандсан. УИХ-д нэг нам хэт олонх болчихоор цөөнхөө үл тоож, ард түмнээ ч сонсохоо байгаад эхэлдэг. Тиймээс цаашид дураараа дургидаг, хууль өөрчилдөг, хуйвалдаанаар юу ч зохион байгуулж болдог ийм хэлбэр рүү шилжих юм байна гэж хараад, тараах хэрэгтэй гэсэн юм. 2018 он ийм байдлаар төгсгөл болж одоо дээр байгаа нөхдүүд тарах ёстой гэдгээ өөрсдөө хэлж байна. Энэ хүртэл үхэн зүтгэн явж ирсэн нөхдүүд тарахгүй, тарааж ч чадахгүй биз. Ёс зүйн хувьд бүгд тарах ёстой. Ардын нам дахин 2020 оны сонгуульд орох ёсзүйн болоод эрхзүйн чадамжгүй. ЖДҮ-ийн асуудал, “60 тэрбумын хэрэг”, Тавантолгойн нүүрсний хэрэг, дээр нь Оюутолгойн луйврыг эргэн харж гэрээг өөрчлөх талаар юу ч хийсэнгүй. Уг нь эдэнд боломж бий. 2008 онд Оюутолгойн гэрээг хэлэлцэж байхад яваандаа өөрчилнө гэж биднийг, ард түмнийг хуурсан. 2016 онд гарч ирээд гэрээг шинэчилнэ, цахилгаан станц бариулна, ажилчдын ахуй хангамжийг сайжруулж, орон сууц, үйлчилгээний төвтэй болгоно гэчихээд юу ч алга. Ер нь энэ УИХ анхнаасаа дампуу байдлаар байгуулагдсан, тэрийг нь ард түмэн одоо л ойлгож байх шиг байна. Ерөнхийлөгч зөөлдөөд байна гэдгийг ямар утгаар хэлэв гэвэл одоо чуулган хуралдахгүй, ирц хүрэхгүй гээд байж байна. Гишүүд ирэх, ирэхгүй нь хамаагүй. Төрийн тэргүүн УИХ-ын танхимын цоожтой хаалгыг нээж байгаад ард түмэндээ өөрийн тайланг тавих хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилд юу хийв, юуг нь эрх баригч нам хийлгээгүй вэ. Лав л Ерөнхийлөгч АТГ, шүүх, прокурорын дарга нарыг өөрчлөх гээд бараагүй, ямар шалтгаан байсныг тайлагнах хэрэгтэй.

 

-2013 онд та “С.Баяр тэр­гүүтэй 12 хүнийг намаас хөөх хэрэгтэй” гэсэн. Гэсэн ч тэд биш та намаа­саа хөөгдөв үү, гарсан уу, ямар­тай ч хаалгыг нь хаажээ?

 

-Ер нь бол аль 2008 онд “С.Баяр стандарт бус Засгийн газар байгуулав” гэж би нийтлэл бичсэн юм. МАНАН тэндээс эхэлж үүссэн шүү дээ. Дөрвөн жил тэрийг ярьсан. С.Баяр Оюутолгойн гэрээ гэгч луйврыг “Бороо Гоулд”-ийн маягаар хийж, хоёр жилийн дараа өвдсөн болж худал жүжиглээд үлдсэн хоёр жилийн эрхээ Сү.Батболдод шагнал болгож өгөөд явсан. Хурал дээр хэлсэн үг нь одоо ч протоколоор бий. Тэрийг МАН-ын гишүүд тухайн үед ярьж л байсан. Тэндээс нь сүүлд “Оффшорын хэрэг” гарч ирсэн. Оюутолгойн гэрээг зурахаас хоёр хоногийн өмнө Швейцарийн банкинд С.Баярцогтын нэр дээр 10 сая ам.доллар оруулсан нь дэлгэгдсэн. Бүх баримт хэвлэлээр гарсан. Луйврын гэрээг дэмжсэн гишүүд бүгд УИХ-д гурваас дээш сонгогдсон нөхдүүд байсан. УИХ-д 4-5 удаа сонгогдсон гишүүд муу юманд гаршчихсан, өөрсдийгөө хашир, туршлагатай парламентч гэж өргөмжлөн ард түмэнд сурталчлаад байдаг. Нэгийгээ түлхэж, нөгөөг барьж үлдэхийн тулд сая ЖДҮ -ээс зээл өгч Засгийн газраа тогтоож, “ЖДҮ” болон “60 тэрбумынхан” гээд хэрэлдээд сууж байна. Ийм байдалтай Ардын нам цааш явахгүй. Нам болохгүй болчихоод байгааг би өнөөдөр ч биш 2008 оноос яриад, 2013 онд хэвлэлээр ил тод зарласан. Тухайлбал, С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, У.Хүрэлсүх, М.Энхболд нарыг зайлуулахгүй бол нам дампуурна. Эднийг хөөхгүй бол нам 100 жилийнхээ ойг хийж чадахгүй гэж би тэр үед хэлсэн. Жирийн гишүүд ч захаас аван ярьж хэлж байсан. Намайг албан ёсоор дамжуулж өгөөч гэснийг нь тухайн үед хэвлэлээр ил тод хэлээд өгчихсөн нь тэр. “Бид сайн муугаа ярьж, дотроосоо ариусахгүй бол тэнд байгаа АН-ыг шүүмжилж, сүүлд байгуулагдсан МАХН-д мууг чихээд өөрсдөө сайхан болчихгүй” гэдгийг зөндөө хэлсэн дээ. Гэтэл өнөөдөр МАН 100 жилийнхээ ой дээр дампуурах гээд сууж байна. Бүр 2020 оны сонгуульд орж чадахгүй болтол шившгээ дэлгэлээ. Эдний шившиг Монголоор тогтохгүй дэлхий дахинд тарчихлаа. Хойд, урд хөршийнхөн аль эрт дүгнэлтээ хийж, цахим хуудсууддаа бичиж байна. Гадныхан Монголын УИХ-ын гишүүд нь сайдын албыг давхар хашиж байгаад татвар төлөгчдийн болоод ард түмнийхээ мөнгийг бага хүүтэйгээр хуваагаад завшчихдаг юм байна. Монголын ард түмэн ямар хүлцэнгүй юм бэ гэж ярьж, бичиж байна. Үнэхээр манай хуулийн байгууллагууд ч, иргэд, сонгогчид чимээгүй байгаа нь сонин. Нэг хүн гарч ирээд удирдана гэж хүлээдэг юм уу, хаашаа юм. Өөрсдөө нэгдэж тэмцэхгүй бол хэн аврах юм бэ. Нөгөөтэйгүүр, иргэдийг жагсч цуглах гэхээр Зөрчлийн хуулиар барьж аваачаад торгож, шийтгэдэг. Тэгсэн атлаа дээр байгаа хүмүүс өөрсдөө аймшигтай муухай юм хийчихээд хариуцлага хүлээхгүй байна.

 

–Ардын нам цаашид байх боломжгүй гэлээ. Үүнийгээ тодруулна уу?

 

-Энэ намыг ард түмэн саяхнаас л жинхэнэ утгаар нь таньж, бага ч гэсэн ярьж, хэлэх болсон МАН-ын ЖДҮ, “60 тэрбумын хэрэг” дээр хоёр ч хүн амины хэрэг нэмэгдэнэ. Төрийн албан хаагчид нэгийгээ хутгалж, тамлаж амийг нь бүрэлгэсэн. 2006 онд Ц.Түмэнгэрэл гэгч нөхөр Д.Бадраа гэдэг залуугийн амийг хөнөөсөн. Өнгөрсөн намар ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарсан. Ер нь бол ЖДҮ, “60 тэрбумын хэрэг”-ээс өмнө энэ хоёр хүн амины хэргээр Ардын намын сонгуульд орох эрхийг хасч, татан буулгах ёстой. Ерөнхийлөгч энэ асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ардын намын асуудлыг авч хэлэлцээд татан буулгах ёстой. Дээр нь Ерөнхийлөгч өөрийн тайланг ард түмэндээ тавих учиртай. Ямар ажлууд хийв, ямар бэрхшээлтэй тулав, юуг нь хийлгэж, юуг нь хийлгэхгүй байгаа юм бэ. Сүүлийн үед мэдээлэл хийнэ гэхээр ирц хүрэхгүй, УИХ нь цуглахгүй юм. Энэ юу болж байна вэ. Социализмын үед ч нэг нам ингэж түмний толгой дээр гараагүй. Түүхэнд ийм зүйл дахин давтагдахгүй байх. Энэ эхний бөгөөд эцсийнх болов уу гэж харж байна. Дээр нь “Эрдэнэт”-ийн 51 хувь, утаанд зарцуулсан нэртэй шамшигдуулсан 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал чимээгүй байна. ЖДҮХС-гаас гадна 10 гаруй сан бий, тэднийг шалгах ёстой. Гадны зээл, тусламж хаачив. 2016-2020 он хүртэлх төсөл, хөтөлбөр, тендер гэж мөнгө идсэн, уусан асуудлыг ярихгүй юм. Арилжааны банкаар дамжуулан мөнгө хүүлж, ард түмнийг шулдаг явдал зогсохгүй байна. Ард түмэн цалингийн, тэтгэврийн, оюутны зээл гээд өртэй. Ард түмнээ ингэж өрөнд баригдуулсан явдлыг ярих ёстой. Гишүүдийн тойргийн мөнгийг ч шалгах ёстой. Тавантолгойн нүүрснээс мөнгө иддэг явдал бий. Удирддаг хүн нь УИХ-д сууж байгаа. 49 оффшорчийг яагаад ярихгүй байна вэ. Энэ мэт МАН-ын баримтыг яривал урт жагсаалт гарна.

 

–АН ч гэсэн асуудалтай. МАН, АН хоёр ээлжилж, заримдаа нийлж засаг барьж байсан?

 

-АН-д МАН-аас ялгагдах юм байхгүй. Хөгжлийн банкаар дамжуулж идсэн мөнгө хаачив. “Фортуна” Батбаяр хаана явна. АСЕМ гэгч Монголд ямар ч хэрэггүй баян орнуудын танилцах зорилготой зоог барьж тансагладаг цугларалт. Аль ч орны эдийн засаг, хөгжилд нэмэргүй. Гэтэл ийм хурал хийгээд мөнгө идсэн хэрэг яригдаад замхарлаа. АСЕМ хийх шаардлагагүй, түүгээр Монголын нэр хүнд өснө гэж байхгүй. Түүний оронд Чингис хаанаа ярьж байвал хамаагүй дээр. Дээр нь хэдэн тамирчин нь улсынхаа нэр хүндийг өсгөчихнө. Баахан цаасан мөнгө хэвлэсэн Н.Золжаргал юу болов. Чингис бондын мөнгийг завхруулж зээлийг зээлээр төлөөд явж байна. Самурай бонд байна. “Эрдэнэт”-ийн 49-ийг залгисан асуудал бий. Амиа тасартал тэмцэнэ гэсэн Ц.Нямдорж сайд болоод таг болсон. Одоо УИХ-ынхаа даргыг түлхэж унагаах хуйвалдаанд оролцоод завгүй явна. Дубайн гэрээ гэгч аюултай юм хийсэн асуудал дурдагдаад өнгөрлөө. Үндсэн хуульд Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй байна гэж заасан. Гэтэл АН 2012-2016 онд улсын төсвийг гурав хуваасан. Сангийн яам мөнгө алга болгосон. Хөгжлийн банкаар дамжуулж мөнгө угаасан. Засгийн газар нь ч өчнөөн мөнгө зарцуулсан. Дээр нь энэ нам бас хүн амины хэрэгтэй. 1998 онд С.Зориг амиа алдсан асуудал АН-тай холбоотой. Мөн утаанд зарцуулах нэрээр идсэн 200 гаруй тэрбумын асуудал яригдсан. Холбогдсон хүмүүс нь хаачсаныг бүү мэд. Сангуудын мөнгийг юунд зарцуулсан бэ. Тендер хувааж авсан, ид­сэн юм ч олон. Хот дээр ийм асуудал их явагдсан. Арилжааны банкны эзэд АН-д цөөнгүй, мөнгө угаадаг арга нь ч МАН-тай адил. Гишүүдийн тойргийн мөнгө энэ нам дээр бас л яригдана. Тавантолгойн нүүрснээс мөнгө идсэн нөхдүүд ч байгаа. Иймд хоёр намыг нийлүүлэн МАНАН гэж нэрлэдэг. Монголын төр дээгүүрээ ийм болсон. Үүнийг ярьдаг, шалгадаг хуулийн байгууллага алга. Шалгах гэхээр дарга нарыг нь солиод өөрийн хүнээ тавьчихдаг. Ингээд Монгол Улс дампуурчихаад байна. УИХ, Засгийн газар, АН-ын 2012-2016 онд явуул­сан үйл ажиллагаа, МАН-ын одоогийн байдал бүгд адил. Хоёр нам хэн хэнийхээ харыг гайхах юмгүй, хоёулаа “хар хэрээ” шүү дээ. Өнөөдөр манай улс нийт 26-27 тэрбумын гадаад өртэй, 19 тэрбумыг урд хөршид төлөх ёстойг эдийн засагчид хэлж байгаа. Монголын ард түмэн 2020 онд энэ хоёр намд саналаа өгвөл найман жилийн дараа Монгол Улс алга болно.

 

–Энэ байдлыг Үндсэн хуулиа өөрчлөх замаар засч болох уу?

 

-Төрд байгаа ЖДҮ-чин, 60 тэрбумчид, ийм ёс суртахуунгүй хүмүүс юун Үндсэн хууль өөрчлөх. Өөрдсийгөө, бие биеэ яах вэ гэж байна шүү дээ. Идсэн, уусан гэх их, бага тулаанаа хийж байгаа хүмүүс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй. Цаашлаад Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиа ч өөрчилж чадахгүй. Харин УИХ-аа тараах юм бол яаравчлах хэрэгтэй. Тэгээд оны эхнээс ажлаа төлөвлөж, хавраас дахин сонгууль зарлах учиртай. Энэ ажлыг Ерөнхийлөгч эхлүүлж, өөрөө ч тайлангаа тавьж, ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх хэрэгтэй. Ийм онцгой байдал үүссэн. Одоо УИХ-ыг тарааж, Ардын намыг татан буулгавал ард түмэн нийтээрээ алга ташиж баяр хүргэхээр байна. Сошиал, интернэт орчинд УИХ тарвал аюул учирна, үймээн дэгдэнэ гэж бичүүлээд байгаа болохоос бодит байдалд тийм юм байхгүй. Харин ч ард түмэн 2020 оныг хүлээж чадахгүй гэж байна. Тэгтлээ цөхөрчихөөд байна. Миний хувьд энэ талаар 2008 оноос ярьж, С.Баярын стандарт бус Засгийн газраас өгсүүлээд Оюутолгойн луйвар, хүний кноп дардаг явдлыг “Төгөлдөр хуурчид” гэж нэрлэн шүүмжилсэн. УИХ, Засгийн газрын буруу, булхай үйл ажиллагааны талаар Төрийн гурван өндөрлөгт өдөр тутмын сонинуудад “Ил захидал” бичиж байлаа. Хууль эрхзүйн тухайд Үндсэн хууль гэлтгүй бүх хуулиа шинээр бичих хэрэгтэй. Намайг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад 420 гаруй хууль хэрэгжиж байсан. УИХ-ын тэмдэглэлээс үзэхэд одоо 620 гаруй хууль хэрэгжээд явж байна. Тэр нь өөрсдөд нь ээлтэй, харин ард түмний эсрэг байна. Эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай, тэтгэврийн тухай, боловс­ролын тухай хуулийг өөрчилж, шинээр бичихгүй бол уялдаа алга. Нэг нам гарч ирж өөрчилсөөр байгаад ийм болчихсон. Нэг яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичиг, газрын дарга нар нь тус тусдаа журам гаргачихаар шат шатанд хүндрэл чирэгдэл гарч, нэг зөвшөөрөл авахад өчнөөн даваа үүсгэж байна. Хууль, журам нь ийм болохоор салбарын яамдын үйл ажиллагаа салангид. Энэ нөхцөлд ажил хийсэн нэрийн дор ард иргэдэд хүндрэл үүсгэж, өөрсдөдөө мөнгө идэх, хээл хахууль авах боломж нээгдчихэж байна. Мэргэжлийн хяналтын газрын хоёр ажилтны сейфэнд хураалттай мөнгийг АТГ шалгаж, бичлэг гаргасныг хар. Ганц МХЕГ ч биш яам болгон ийм байгаа. Тэгээд буруугаа Үндсэн хуульд чихэж болохгүй. Үндсэн хууль байдгаараа байсан. Тэнд алдаа бий юү гэвэл бий. Гагцхүү цоорхой гаргаж хөлжигсөд төрд шургалчихаж. Төрийн мөнгө иддэг хүмүүсийг хоёр хувааж, ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

 

–Тухайлбал?

 

-Тэнд хахууль нь нэг өөр. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийг дарамталж мөнгө авдаг. Харин ажил хийсэн нэг нь төрийн мөнгийг иддэг, жишээ нь ЖДҮ байна. Ийм хоёр аргаар төрийн алба хашиж байгаа луйварчид хөлжиж, баяждаг. Түүнээс хэмнэлттэй, бодлоготой зарцуулах юм бол улсын төсөвт хэдхэн монголчуудаа аятай таатай амьдруулах бололцоо бий. Энэ бас Монгол Улс лидергүй болсонтой холбоотой. Нэг хүн өөрийгөө золиослоод ч болов гараад ирээсэй. “Би амь насаа алдахаас айхгүй” гэж амаараа хэлдэг, үйл хэргээр үлгэрлэдэггүй жүжиг бол хэрэггүй. Хэлж рекламдалгүй хийгээд харуулах хэрэгтэй. Урд хөрш авлигачдаа тусгай онгоцоор баривчилж авчирч байна. Манай улс эхний ээлжинд оффшорчдын баримтыг бүрдүүлж хариуцлага тоо­цох хэрэгтэй. Улстөрчдийг хориход Ц.Нямдорж, Х.Тэмүүжин хоёрын барь­сан шорон хүрэлцэнэ. Тэр хүмүүсийн идсэн, уусныг төлүүлж улсдаа бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Үүний тулд 2020 оны сонгуулиар ард түмэн МАН, АН-аас нэг ч хүн гаргаж болохгүй. Нэг л хүнийг сонгох юм бол ажил хийлгэхгүй. Энэ хоёр намынхан бүгд холбоо, сүлбээтэй. Тэднийг эсэргүүцэж жагсч, цуглаад нэмэргүй, цагдаагаар дарамтлаад тараачихна, эсвэл хутган үймүүлэгч явуулаад үймүүлчихнэ. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролц, МАНАН-гаас нэг ч хүн бүү гарга. Ингэж сонгуулийн хувьсгал хийхээс гадна өөрсдийн сэтгэлгээнд хувьсгал хийх хэрэгтэй. Монголчууд 2019 онд хүн бүр бодолтой байж, хулгайч луйварчдыг 30 жил сонгож ирсэн сонголтоо өөрчилж, шинэ улс төрийн хүчин, шинэ хүмүүс гаргаж ирж чадвал улсаараа урагшлахаас биш зүгээр сууж байтал тэнгэрээс бууж ирдэг боломж, аз жаргал гэж үгүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Shuud.mn
Сонин хачин
САМБУУГ МУУ ХЭЛЭХ ЯАХ ВЭ? ҮНЭНДЭЭ ОРТОЙ Л ЮМ ХЭЛЖ, МАН БОЛ ДАМПУУРЧИХСАН ҮНЭН ТАРАХ ХЭРЭГТЭЙ ,
2019-09-17
Жагаа:
Энэ намын гишуун байгаагуй юм шиг новшийн зан гаргаж Байна даа
2019-02-01
Saihan sambuu zuw helj bn ta nar daanch oilgihgvi l dee MAN nam tsewerlegee hiij bvgdiig ni shvvrdeh heregtei 20 ond MANANg bvv garga gej mash zuw heljee
2018-12-27
ужуж:
Яг л үнэн хэлж дээ. Тэнэг ард түмэн нь загасны санах ойтой тул дахиад саналаа өгнө дөө.
2018-12-27
Нарантуул харваас бүтэхгүй ээ
2018-12-27
Иргэн:
Их хурлыг тараахаар хэн их хурлын суудалд суух вэ? Арай энэ махан толгой өөрийгөө гэж бодоод байгаа юм биш байгаа. Одоо бол ямар хүнээ сонгуульд оруулахаа нам, ямар хүнийг сонгохоо иргэд мэддэг болчихоод байхад
2018-12-27
Irgen:
Ene M.Enkhbold dald orood uguusei. Hulgaichdiig alah yumsan.
2018-12-26
Сонгогчид:
За МАН АН хэрэггүй юм бна гэж хатуу ойлгож авлаа. 20 онд тэгээд хэн хэнийг сонгох вэ? За буян жагаа, НТ уул ын Сайхансамбуу, Гүндалай, Магнай, Дорж зодов цагаан шонхор энхтайван, дамбын хишигээ гээд л сонгож эхлэх юм гэж бодлоо.
2018-12-26
АНУ-ын Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмадаараа алдартай Бат-Үүл мэтийн боловсролгүй, мэдлэггүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд 1990 онд Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглоод хаясан. Одоо цэргийн бага дарга Хүрэлсүх, Дэлхийн зөн гэдэг монголчуудын тархийг олон жил угаасан гаднын байгуулагад 1990 оноос хойш саяхан хүртэл тасралтгүй ажилллаж ирсэн, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ мэтийн боловсролгүй, мэдлэггүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, сагсуу залуучууд дахин Америкийн захиалгаар Монгол төрөөр, монголчуудаар тоглож байна. Болгоомжлогтун!!!
2018-12-26
Монгол:
Сайхансамбуу тийм ч сайхан хүн биш. Гэхдээ лам олдохгүй бол буцахдаа зална гэхчээр түүний зах дээр гарсан хоёр ч хэрэг бол Сайхансамбуу нь уу?, түүний өрсөлдөгч шатаасан уу? гэдэг нь тодорхойгүй болсон. Нөгөө талаас ХАР ЗАХыг ХАР ЗАХААР нь байлгах гэж одоо хүртэл хөрөнгө оруулахгүй орсон гарсан, зарсан борлуулснаас их л хөрөнгө мөнгө цуглөрч байгаа нь бас нэг учир! Ерөнхийдөө МАНАНгийн бүтээгдхүүн шүү дээ!
2018-12-26
Zahialgiin bicheechid ynhnaas uurtsgvi:
Hvn yu helew yu n zuw n buruu gedgiig tungaaj bodhiin orond shuud l doromjilhoo bodoh yum.ene hvn sain ch bai muu ch bai helsen zvils dotor n yum bodogduulah yum ih l bna.yur n ene zahialgiin bicheechid mungu l awch baiwal heniig ch yu ch gej muulj gvtgehees siigehgvi barag ynhnaas doloon dor yumdaa.
2018-12-26
111111:
Манан, 60 тэрбум, Мие гэх луйварчныг узэн ядах нь буруу юу тээ... хол очиж Х.У.Ц
2018-12-26
111111:
Омнох уеийн газрын наймаачин чинь юу шэнэ вэ? Чи хотын захиргаанд байхдаа яасныг чинь хумуус мэддэггуй гэж боддог юм уу?
2018-12-26
зочин:
Намын нэр дээр дэвшиж явсанааа таг мартсан уу, Ийм тэнэг арчаагүй болохоор нь ард түмэн нэг л удаа сонгожээ, Бузар амьтан, тэнэг амьтан
2018-12-26
zochin:
Монгол Улсад эрх зүйт төр, төрт ёсны уламжлал, төрийн хүний ёс зүй гэж хадгалагдаж үлдсэн зүйл байгаа бол УИХ ч гишүүдийнхээ өөрсдийн санаачлагаар тарах хэрэгтэй байна, Эвлэрэх ямар ч аргагүй болтлоо хагарч хуваагдсан МАН ч 100 жилийн ойнхоо босгон дээр тарахаас өөр замгүй болж байна,Ил тод голыг нь олж хэлжээ
2018-12-26
Saihan sambuu zuw helj bn ta nar daanch oilgihgvi l dee MAN nam tsewerlegee hiij bvgdiig ni shvvrdeh heregtei 20 ond MANANg bvv garga gej mash zuw heljee
Хөөрхийдөө Сайхансамбуу минь чамд сайдын суудал өгөөгүй болхоор өнөөг хүртэл гомдоод л, хорсоод л яг чамайг дуурайсан Ж.Мөнхбат гэх шүлэгчин залуу сайдаас буусан гээд энэ насандаа болон хойд насандаа дуусхааргүй өшөө хорсол зангидаад шар махтайгаа хатаж байна одоо боль та нар язартлаа баяжлаа өөр яах гэсиин
2018-12-26
Монгол орныг нийгэм, эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН, МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН, МАН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист намууд юм.
2018-12-26
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
2018-12-26
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2018-12-26
Марксизмын үзэл санааг гуйвалтгүй баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Америк Ардчилалын үзэл санаанд гүнзгий хордсон Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2018-12-26
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах зохиомол хэрэг, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
2018-12-26
111111:
Манан, 60 тэрбум, Мие гэх луйварчныг узэн ядах нь буруу юу тээ... хол очиж Х.У.Ц
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад амийг (марксист үзэл санааг нь) нь таслаад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-26
Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Амарсайхан мэтийн танхай балмад залуучууд яг 1990 он шиг төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна. Болгоомжлогтун!!!
2018-12-26
Одоо Монголын ухаалаг, эр зоригтой удирдагчид Монголын 3 сая ард түмнийхээ төлөө Америкийн захиалгаар ажилладаг Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын бөөрийг нь шууд суга татаж хаях хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж мэднэ.
2018-12-26
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2018-12-26
Хувийн өмчийг дээдэлсэн нийгэмд "Ард түмэн", "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт" гэсэн сүржин хэллэгийн цаана Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Болд, Батзандан, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын албан тушаалын төлөөх өчүүхэн шунал л нуугдаж байдаг.
2018-12-26
Боловсрол, ухаан, мэдлэггүй, юмыг зөвхөн булчингийн хүчээр шийдэж, түүндээ бардаж ирсэн Баттулга, Хүрэлсүх, Сумъяабазар мэтийн хулиганууд төрийн өндөр албан тушаалд очихоороо улс оронд, ард түмэнд ямар их гай, ланчиг тарьдагийг бид одоо харж байна.
2018-12-26
Одоогийн МАН бол нам биш, дээрэмчдийн бүлэг. Монгол орныг 1921-1990 онд туурга тусгаар улс болгож, үсрэнгүй хөгжүүлсэн, марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг Ардчилагсад 1990 онд амийг (марксист үзэл санааг нь) нь таслаж, булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг толгойдоо улаан алчуур зангидсан танхай балмад этгээд Америк Ардчиллыг үзэл санаагаа болгосон одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж ард иргэдийн толгойг эргүүлж, монголчуудаар тохуурхаж явна. Үүнмйг бичигч миний бие 1980-аад оны МАХН-ын гишүүн байсан бөгөөд марксист үзэл санааг дээдлэгч билээ.
2018-12-26
Одоогийн МАН, АН гэгч нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!
2018-12-26
Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэхийг зэрэгцээ дэлхий нийтэд шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна.
2018-12-26
Өнөө үед дэлхийн 8 баян хүний хувийн өмч хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүний хувийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал зах зээл бий болгодог. Өнөө үед Монголын нийт өмч хөрөнгө, мөнгөн хадгаламжийн 95 хувийг хэдхэн гэр бүл эзэмшиж, 5 хүрэхгүй хувийг 3 сая гаруй ард иргэд эзэмшиж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал, зах зээл 30-хан жилийн дотор Монголд бий болгов. Ийм нөхцөлд шударга ёс ярих нь утгагүй. Ийм нөхцөлд гагцхүү Хятад шиг нийгмийн баялагийн шударга хуваарилалтыг буюу марксист үзэл санааг л ярих хэрэгтэй. Бусад нь чалчаа үг!!!
2018-12-26
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд өнөөдөр /2018.12.26/ Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэд маргааш "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал"-ын үеэр аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгөд халдахгүй байх боломжийг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газруудтай хамтран зохион байгуулахад туслалцаа үзүүлэхийг хүслээ.
2018-12-26
Irgen:
Saihansambuu arhia baga uuj tvreesee nemchgvi , orchin nuhcliig ni saijruulchihal bolomjiin hvn.
2018-12-26
зочин:
МАН-аас УИХ-д сууж байсанаа таг мартжээ, Иймэрхүү хуншгүй хулгайчуудыг дэвшүүлж бизнесийг нь дэмжиж байсаны гор одоо гарч байна даа, Ард түмнийг шулж мөнгө бодохоос өөр зүйлгүй , боловсролгүй дорой юмнууд ийм л юм ярьж байна даа,
2018-12-26
АН-ын гишүүн:
Яасан их юм санадаг өвгөн бацаан бэ. Өөрийгөө цэвэрлэсний дараа Монгол улсыг авч явах цорын ганц хүч нь эцсийн эцэст МАН шүү дээ. Манай АН-д улс удирдах зүрх сэтгэлтэй нэг ч хүн байхгүй яг үнэндээ. Тиймээ ганц ч хүн байхгүй..
2018-12-26
Zochin:
Ene bas mash notoi khun shuu ter zob buruu biluu namiig ene baiguulsan gesen ta nariig demjikhgui bitgii gord kharin ardiin nam tatan buulgakhiig demjine shuu
2018-12-26
иргэн:
Манай завханы Оюунхорол гэж шунал тачаал нь хэрээс хэтэрсэн нэг эмээ байх юмаа.Миеэ.Энхболдыг дагаад луйвар хулгай хийх нь зѳв гээд яриад байх юм.Сайхнаа нутгийн хүний хувьд наад эмгэндээ ач зээгээ хараад гэртээ байгаач гэж зѳвлѳѳчээ.
2018-12-26
Зочин:
Чи олон юм хуцаад байлгүй тэр луйвардаж авсан захаа битүү дээвэртэй болго. Тийм л ард түмнийг боддог юм бол битүү дулаахан тухтай болгочихоод одоо байгаа түрээсээр нь ажиллуулж болно доо. Олон жил мөнгө оллоо.
2018-12-26
Би:
Хүний ярьсанг ойлгодоггүй ийм гарууд мананг сонгоод байгаа юм даа
2018-12-26
мэдлэг муутай мэдээлэл сайтай хуний л амнаас гарах сулавтархан угнуудийн цуглуулага байна. оороо ч юу хэлэх гээд байгаагаа сайн ойлгосонгуй
2018-12-26
Zochin:
Saihansambuu ch yg l goloor ni helleedee. Demjij baina.eruul saruul baij eh orondoo ih zuil hiigeerei ! Amjilt husie.
2018-12-26