Г.Угалзцэцэгийг МУГТ-нд тодорхойлжээ
2018-12-26

Бодибилдинг, фитнессийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний 4 удаагийн аварга Бодибилдингийн тамирчин Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Угалзцэцэгийг Хөвсгөл аймгийн ИТХ-аас МУГТ цолоор шагнуулах саналыг өргөн мэдүүлжээ.

 

ОУХМ Г.Угалзцэцэг хамгийн сүүлд Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Мөн Г.Угалзцэцэгийн хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Мөн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.

 

Shuud.mn
Сонин хачин
qwerty:
Чаддаг юм бол бодигийн IFBB-холбооны тэмцээнд орж нэг үзээч. Дэлхийн жинхэн одууд тэнд л бий. Наад хулхи холбоонд чинь биш. Бурхангүй газар бумба галзуурна гээчийн...
2018-12-26
Уншигч:
Нээрээ тийм лхүн шагнх дуртай вол энэ эмэгтэй шиг хүмүүсийг л шагнамаар юмаа.. Эрдэнэбат мэт дэмий дэмий хүмүүст ямар ч утгагүй шагнал өгч шагналын нэр төх үнэ цэнийг унагаж байхаар...
2018-12-26
хулхи:
хулхи холбооны аварга. жинхэнэ холбооны тэмцээнд орвол сураггүй шд ха ха ха.
2018-12-26