Төрийн байгууллагуудын авлигын эрсдлийг үнэлнэ
2018-12-27

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх” хэмээн заасан билээ.

 

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах” үүргийг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллага бүрт оногдуулсан байдаг бөгөөд энэ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд “Авлигын эрсдэлийн үнэлгээ”-г хийж хэвших зайлшгүй шаардлагатай юм.

 

Эдгээр шаардлагыг хангах зорилгоор тусгайлан боловсруулсан аргачлалын дагуу 2018 эхний хагас жилд нийт 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж үр дүнг тооцов. 2019 оны эхний хагас жилд “Шударга байдлын үнэлгээ”-нд хамрагддаггүй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс 15 байгууллагыг үйл ажиллагааны чиглэл, онцлогоос нь хамааран түүвэрлэн авлигын эрсдэлийг нь үнэлэхээр төлөвлөн ажиллаж байна. Авлигын эрсдэлийг үнэлснээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа, түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлон, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

Авлигын эрсдэлийн үнэлгээ хийгдэх байгууллага

БАЙГУУЛЛАГЫН НЭР

1. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг

2. 

Нийслэл Өргөө амаржих газар

3. 

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг
4. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

5. 

Халдварт өвчин судлалын үндэсний төв

6. 

Гэмтэл согог судлалын үндэсний төв
7. Монгол Улсын Их сургууль

8. 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

9. 

Монгол Улсын Боловсролын их сургууль

10. 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

11. 

Авто тээврийн үндэсний төв

12. 

Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл

13. 

МИАТ ТӨХК

14. 

Монгол шуудан ТӨХК

15. 

Хөдөө аж ахуйн бирж ТӨХК
Shuud.mn
Сонин хачин