Хан-Уул дүүрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ тогтмол зардлыг даана
2018-12-27

Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга нартай байгуулсан гурвалсан гэрээгээр 2018 онд “А” буюу бүрэн хангалттай үнэлгээ авсан зургаан өрхийн эрүүл мэндийн төвийг энэ сарын 25-ны өдөр өдөр шагнаж, батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

 

Бүрэн хангалттай үнэлгээ авсан II хорооний Тэрмэстий, V хорооны Манал–Үйлс, VIII дугаар хорооны Уясах, IX хорооны  Аяут, 15-р хорооны Мэнд-Саруул, 16-р хорооны Энхбуянт-Манал өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шагналаа.

 

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гардуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлыг 2019 оноос эхлэн дүүргийн төсвөөс санхүүжүүлэхээр болсныг мэдэгдлээ гэж Хан-Уул дүүргээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
yyy:
өэмт төсвийн байгууллага болж бгаа юм уу
2018-12-27