Авлига, албан тушаалын хэрэг хүлээлт үүсгэдгийн УЧИР
2018-12-28

АТГ-т авлига, албан тушаалын хэргүүд яагаад удаан хугацаанд шалгагддаг, нийгэмд хүлээлттэй байгаад байдаг талаар тус газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням товч тайлбарласан юм.

 

Тэрбээр “Хэрэг шалгаад байна. Хэзээ эцэслэн шийдвэрлэх юм бэ? Шалгалтын ажиллагаа явж байна уу, явахгүй байна уу гэдэг зүйл ярьж байна. Авлига, албан тушаалын хэрэг нь богино хугацаанд шалгагддаг хэрэг биш гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

 

Манай байгууллага 28 мөрдөгчтэй. 28 мөрдөгч маань улсын хэмжээнд авлига, албан тушаалын гэмт хэрэг, өргөдөл гомдол дээр мөрдөн шалгах ажиллагаа хийдэг. Манай дээр шалгагдаж байгаа ЖДҮХС, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Монголбанкны, Хөгжлийн банкны гэх мэт хэргүүд нь бүгд өргөн хүрээтэй шалгах ажиллагаа явуулах, хөрөнгийн үнэлгээ хийх, банк санхүүгийн шинжээч томилох, гадаадаас даалгавар, хүсэлтийн хариу авах гээд ажиллагаа ихтэй хэргүүд бий. Өнгөрсөн хавар бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон УИХ, Засгийн газарт ядаж 50 мөрдөн байцаагчийн орон тоо нэмж өгөөч гэдэг асуудал тавьсан ч шийдэгдэлгүй өдийг хүрч байна. Бид байгаа хүн хүчнийхээ бололцоогоор амралтгүйгээр ажиллаж байгаа. Зарим хэрэг дээр цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хүн хүчний хувьд нөөц боломжоо хамгийн дээд хэмжээнд шахаж ажиллаж байгаа. Гэхдээ бид үүн дээр хэцүү байна гэж гомдоллож суугаагүй. Хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө хүн бүр зүтгэн ажиллаж байна. Зүйрлэж хэлбэл, шанага бариулчихаад нуурын усыг шавхаж дуусга гэсэнтэй адил зүйлийг биднээс шаарддаг.   

 

Жишээ нь долоон сая хүн амтай, газар нутаг багатай Хонконгийн Авлигатай тэмцэх байгууллагад 1000 гаруй мөрдөгч ажилладаг. Олон улсын жишиг нэг иймэрхүү л байгаа. Манай улс гурван сая хүн амтай гээд харьцуулаад бодохоор нөхцөл байдал ямар байгаа нь ойлгогдох байх. Бид ямар нэгэн цалин мөнгө нэмэх, ахуй хангамж сайжруулах талаар хүсэлт тавиагүй, ажиллах орон тоо нэмэгдүүлэх асуудлыг л тавьсан байгаа.

 

Зарим зүйл хүн хүчний боломж нөхцөлөөс шалтгаалан та бүхний хүсэн хүлээсэн шиг богино хугацаанд шийдвэрлэгдэхгүй, удаж байгаа мэт харагддаг байх. Гэхдээ энэ мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт дор тасралтгүйгээр хийгдэж байгааг та бүхэн ойлгоорой” гэлээ.  

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
хэрэгээ захаас нь шийдэж байгаач бүгдийг нь овоолчихоод дор нь ороод дарагдаад гарч ирэхгүй байна шүү дэ мөрдөгч нар чинь ч багадаагүй захын иргэдийн мэдэж байгаа хэрэгийг хүртэл шийдэж чадахгүй байгаа шүү дэ
2019-07-30
зориг:
Зарим хэргүүд оочер дугаар дайрч шийдэгдээд байдаг учраас л ард түмэн бухимдаад байгаа юм. Эрдэнэтийн 49 , АСЕМ, Дубайн гэрээ гэх мэт он дамнасан том хэргүүд байсаар байтал ЖДҮ гэх мэт жижиг хэргийг дугаар дайруулж оруулж ирээд хурдан шуурхай шийдвэрлэх гэж бүх хүчээ тавиад л. Үүнийгээ л больчих л доо.
2018-12-30
Жжж:
АТГ - н ажилчид шудрага баймаар байна шүү!!! Тэр Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, шүүх эмнэлэг ( Г, Л нар) , барилгын хөгжлийн төв, гаалийн лаб, МХЕГ-н лаб- н тендерүүд гэж бөөн мөнгө угааж, хахууль авагчдын хаагуур нь алхаад бна даа. АТГ - н ажилчдаа. Та нар минь энэ дотор өөрсдөө хутгалдчихсан юм биш биз!!! Та нар илрүүлж чаддаггүй юм чадах хүмүүст нь ажлаа өгмөөр юм даа. Ард түмний татварын мөнгөөр цалинжаад яах юм вэ? Та нар минь
2018-12-28
Шудрага бай:
АТГ - алагчилж хэргүүдэд хандаж байгаа. ИРГЭД яагаад гэдгийг ч сайн ойлгож байгаа. ТАНГАРАГ төрдөө өргөсөн энхжаргал мэтийн албан тушаалтнууд асуудлыг хүндрүүлэхгүйгээр өргөдөлөө өгөөд огцрох ёстой. АСУУДЛЫГ БҮҮ ХҮНДРҮҮЛ.
2018-12-28
!!!Зочин:
Heden tom Akuuluud nertei herguud il baigaash dee ter herguudiig ulsad uchruulsan hohirliig ni baragduulaad horiod shiitegchihwel Ard tumen neg amshiih baina daa ATG !!!
2018-12-28
төрийн албан хаагч:
төрийн захиргаа, төрийн тусгай албаны орон тоо үнэхээр бага шүү. төрийн үйлчилгээ ч гэсэн. бичиг хэрэг, нярав, нягтлан бодогч, архивч гээд ажилтны орон тооны ажлыг бусад ажилтнууд үндсэн ажилтайгаа хматад нь нэмэгдэл цалин хөлсгүй хийдэг. Төрийн албаны орон тоо нэмэгдэж байна гэдгийг хэтэрхий туйлшруулж ойлгох нь буруу шүү. орон тоо нэмж байж хийж буй ажлын ачаалал багасч, чанар, үр дүн нь сайжирна.
2018-12-28