“Сэлэм” С.Бямбацогтод холбогдох хэргийг прокурорт буцаажээ
2018-12-28

 

Өнгөрөгч 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан.

 

Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлсэн. Прокуророос С.Бямбацогтод холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

Өнгөрсөн лхагва гарагт /2018.12.26/ С.Бямбацогтод холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Урьдчилсан хэлэлцүүлгээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

 

Эргэн сануулахад тухайн үед иргэн  С.Бямбацогт “Тоглоомон сэлэм байсан” хэмээн мэдүүлж байсан. Мөн түүний ах болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Мөнхчулуун мэдээлэл цацагдсан даруйд хэвлэлийн бага хурал хийж, “Миний дүүгийн барьсан сэлэм Хэллоувэний баяраар хэрэглэдэг тоглоомон сэлэм байсан юм билээ” хэмээж байсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мангар:
Iim oilgomjtoi hergiig yah gj "nemelt ajillagaa" hiilgeh gj butsaadag bna? Shuuh argalaad bna uu daa
2018-12-28
бибид:
Баянголд гарсан хэргийг яагаад Баянзүрх дүүргийн цагдаа шалгаад Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүлгэдэг юм? Хэрэг гарсан газар болох Баянгол дүүргийн цагдаа шалгаад шүүх нь шүүж болдоггүй юм байх даа
2018-12-28
kkkkkkkkkkkkkkkkk togloomon selem bj haragdaach.uls turch hun hudlaa yrij boloh uu?jinhene selem mun shuu.har tamhi muriitei togloomiin suljeegee yu gej yaj tailbarlah ve?bas l pc togloom bsan geh uu?har tamhi bish navchin tamhi tatsan geh uu?kkkkkkkkkkk hucaarai.
2018-12-28