МХЕГ-т хариуцлагатай жижүүр ажиллана
2018-12-29

Шинэ жилийн баярын өдрүүд буюу арван хоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллана.

 

 

Та нийслэлд 7012-8012, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой.

 

Шинэ жилийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ:

 

-  Хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох

 

-  Хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд 4 цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх

 

-  Бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах

 

-  Хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

 

МХЕГ-ын нээлттэй утас 1800-1286 дугаарт 12 сарын 03-14-ний хооронд 83 иргэн холбогдож гомдол санал гарган, зөвлөгөө, мэдээлэл авчээ. Мөн Зөвлөгөө мэдээллийн төв 12 дугаар сарын 10-наас 23-ний өдрүүдэд  нийт 744 иргэнд үйлчилж албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч гарын авлага, зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин