Бээжинд баривчлагдсан Канад багш суллагджээ
2018-12-30

БНХАУ-ын цагдаагийнхан шалтгаангүйгээр Канад улсын иргэдийг баривчилсаар байна. Долоо хоногийн хугацаанд Хятадын тал Канадын гурван иргэнийг баривчилжээ.

 

 

 

Тэгвэл сүүлд баригдсан Канадын иргэн Сара Макайвер гэдэг ба багш мэргэжилтэй нэгэн юм. Бээжингийн тал түүнийг суллалсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Уг мэдээллийг Канадын Гадаад хэргийн яамнаас баталсан байна. 

 

Сара Канадын Альберта мужийн оршин суугч аж. Тэрбээр энэ оны эхээр Хятадын нэгэн ахлах сургуульд багшлахаар ирсэн аж. Гэхдээ ямар чиглэлээр хичээл заадаг нь тодорхойгүй байна. 

 

Бээжин энэ сарын эхээр Канадын дипломатч асан Майкл Ковриг, бизнесмэн Майкл Спэвор баривчилсан юм. Тэднийг БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн буруутгажээ. 

 

Энэ сарын эхээр АНУ-ын хүсэлтийн дагуу "Huawei" компанийн захирлыг Ванкувер хотноо байхад нь баривчилсан юм. Түүнийг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчиж, улмаар Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин