Эргүүлүүд хүн амины хэргийг илрүүлжээ
2018-12-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянгол дүүргийн 11-р хороо баруун тасганд оршин суух иргэн Л ийг Баянгол дүүргийн 2-р хороонд оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй Э гэгч нь /2018.12.29/ өдөр архидан согтуурсаны улмаас хоорондоо зодолдож амь насыг хохироосон гэмт гарчээ.

 

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Тайшир 114-р чиглэлийн эргүүлийн офицер ахмад П.Сэржпүрэв, эргүүлийн цагдаа жолооч дэд ахлагч Г.Ганбаяр нар мэргэжлийн ур чадвар гарган уг хэргийг түргэн шуурхай ажиллаж олж тогтоож, холбогдох албанд шалгуулахаар хүлээлгэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин