Кейт Уинслет: Каприо байгаагүй бол би АЛДАРТАН болохгүй байсан
2018-12-31

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Кейт Уинслет өчигдөр “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцож, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Алтан хүний эзнийг нэвтрүүлэгтээ урин авчирсандаа маш их баяртай байна.

 

-Баярлалаа.  Гэхдээ үзэгчид байхгүй бол би хэн ч биш. Мөн сайн хамтрагч, сайн кино баг, сайн зохиол, сайн зургийн талбай байхгүй бол би хэн ч биш. Миний эргэн тойронд байгаа хүчин зүйлсүүд миний амжилттай шууд холбоотой.

 

-Гэхдээ шагналын эзэн болоход жүжигчний ур чадвар, зохиолоо хэр зэрэг ойлгосон зэрэг нь шүүгчдийн гол шалгууруудын нэг байдаг. Тиймээс би таны дээр ярьсан зүйлтэй тийм ч их санал нэгдэхгүй байна.

 

-Зохиол ямар ч байж болно. Муу зохиолыг ч сайн болгож байна. муу зүйлийг сайн болгоход жүжигчний ур чадвар чухал. Гэхдээ найруулагчийн торгон мэдрэмж, операторын хурц хараа жүжигчний ур чадвраас илүү чухал. Найруулагч жүжигчнээ зөв удирдаж чадваас шилдэг бүтээлийг дэлгэцнээ гаргадаг. Найруулагч бол генерал гэсэн үг. Генерал ямар байхыг хүснэ жүжигчид буюу армийн цэргүүд түүний үгийг дагах үүрэгтэй.  Жүжигчин хүн сайн ур чадвартай байх нь найруулагчийн ачааг бага зэрэг хөнгөлж өгдөг.

 

-Та тэгвэл олон жилийн турш зургийн талбайд армийн цэргийн үүргийг гүйцэтгэжээ?

 

-Тийм шүү. Үргэлж л ийм  байсан.

 

-Та баян, хөөрхөн, алдартай байх ер нь зургийн талбайд ямар нэгэн онцгой эрх өгөх үү?

 

-Үгүй ээ.  

 

 

-Холливуудын зарим уран бүтээлчид алдар нэрээрээ зургийг талбайд эрх дураараа аашлах нь элбэг?

 

-Тийм ээ би иймэрхүү үзэгдлийг олон харсан. Гэхдээ би зургийн талбайд хэн ч биш. Би зөвхөн цаасан дээр бичсэн тэр хүнийг амьдруулах үүрэг хүлээсэн жүжигчин. Би зохиолын дагуу дүрээ бүтээгээд дуусчихсан бол амарч бас зургийн талбайгаар зугаалж болно. Тэрнээс биш үүргээ гүйцэтгээгүй байж томрох эрх надад үгүй. Энэ бол миний баримталдаг зарчим.

 

-Та “Оскар”-ын эзэн болоод 20 жил болж байна. Мэдээж хэрэг өнгөрсөн он жилүүдэд таны нэр хаа сайгүй л тархсан. Энэ бүх толгой эргүүлсэн амжилт таныг хэрхэн өөрчлөв?

 

-Маш их өөрчилсөн. Эхлээд би сайхан харагдах ёстой гэдгээ мэдсэн. Би  өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг хүмүүсийн нэг. Гэхдээ олны танил учир энэ зарчмаасаа бага зэрэг хазаах шаардлага гарсан. Мөн олон нийтийн газар биеэ зөв авч явах ёстой гэдгээ ухамсарласан. Ер нь хүмүүжлийн хувьд төгс байх ёстой юм байна гэдгийг өнгөрсөн 20 жил надад сайн ойлгуулж байгаа.

 

 

-Та дээр өгүүлсэн сайн хамтрагчгүйгээр амжилтад хүрэх амаргүй гэж. Тэгвэл Кейт Уинслетийн хувь хамгийн сайн хамрагч хэн бэ?

 

-Энэ залуугийн нэрийг хаа сайгүй хэлмээр санагддаг. Леонарда Де Каприо. Бурхан түүнд авъяас чадвар, царайлаг төрхийг харамгүй өгсөн гэж боддог.

 

-Каприо та хоёрын далайн эрэг дээр амарч буй зургууд хэвлэлээр цацагдсан. Алдарт “Титаник”-ийн хос бодит амьдрал дээр хүртэл хайртай хосууд болоо юу гэх бодол төрсөн.  

 

-Үнэнийг хэлэхэд Каприогийн зүрх аль хэдийнэ өөр бүсгүйнх болсон. /инээв/

 

-Та түүнийг хайрладаг байх нээ?

 

-Би залууд үнэхээр хайртай.  Хайрлахгүй байхын аргагүй. Чин сэтгэлээсээ хайрладаг хоёр дахь эр хүн бол КАПРИО 

 

-Таны нөхөр уурлахгүй байна уу?

 

-Тэр үргэлж уурладаг. Гэхдээ энэ бүхэн зүгээр л хоосон яриа. Бидний харилцаа ямар чухал бас үнэ цэнэтэй гэдгийг нөхөр минь сайн ойлгодог.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин