Ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлээрэй
2018-12-31

 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.

 

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх: 

 

·         Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах

·         Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх

·         Олон нийтийн газраар аль болох явахгүй байх

·         Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх

·         Гараа тогтмол сайн угаах  

 

Хоолны хордлогоос сэргийлэх: 

 

·   Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах

 

·  Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар угаах 

 

Осол гэмтлээс сэргийлэх: 

 

·     Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих

 

·         Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

 

·         Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх

 

·         Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх

 

·         Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах

 

·        Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин