Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв
2019-01-02

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээг хүргэж байна.

 

Баруун аймгуудын нутгаар: 1,6-нд зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ.Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө  9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 3-наас хүйтний эрч бага зэрэг суларна.   

 

Төвийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 4-нд Хэнтийн уулсаар, 6-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2-нд зарим газраар 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 27-32 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

 

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 4-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

 

Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 4-нөөс хойш ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин