Герман эр шинэ оны үеэр халдлага үйлджээ
2019-01-02

Германы баруун хэсгийн Боттроп хотноо шинэ он солигдох үеэр террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Халдлагыг 50 настай Герман үйлдсэн ба тэрбээр гол байгаа явган зорчигчдыг болгож, автомашинаар иргэдийг дайрсан байна.

 

Халдлагын улмаас дөрвөн хүн бэртсэн ба нэг хүний биеийн байдал муу, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж, гэмт этгээдийг амьдаар нь баривчилжээ. Халдлагын шалтгааныг ҮЗЭН ЯДАЛТ гэж албаныхан тайлбарлав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин