Согтуурсан үедээ өндрөөс буух гэж оролдоод гэмтжээ
2019-01-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд 9 давхар угсармал байрны 8 дугаар давхраас хүн унаж гэмтсэн тухай дуудлагыг 01.01-ний өдрийн 13:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус хорооны харьяат иргэн Ү /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 8 давхрын тагтнааас олс ашиглан бууж байгаад гоо сайхны салоны 3 давхар барилгын дээвэр дээр унаж гэмтсэн байжээ.

 

Иргэн Ү-г 13:53 цагт  эсэн мэнд буулгаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин